"Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-д өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад ажиллах хүчний хомсдол бодитойгоор бий болсон. Ирэх жил 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд 280 мянган ажлын байр бий болох нөхцөл байдал үүсэж байна. Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болдог.
Өндөр цалин, бүтээмжтэй байдаг уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт гадны ажиллах хүчний хязгаарлалт хэвээр байна.
Харин зам, барилгын салбар зэрэг улирлын чанартай бүтээн байгуулалтын үед гадны ажиллах хүчин авах үйл явцыг хялбарчилж байгаа. Том компани лобби хийж, ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг байсан хуулийн хийдлийг арилгана. Нөгөөтэйгүүр бид хуулиар хүнд суртал хийчихсэн байсан. Гадны ажиллах хүчин авах зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар хуульчилж өгсөн байсан. Тиймээс зөвшөөрлийг цахимаар авах боломжийг нээж өгч байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)