Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдээ цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, НИТХ-аас санаачлан Х:23 Сүхбаатарын талбай- Скай ресорт, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд энэ оны 12-р дугаар сарын 21-нээс нэмэлт автобус явуулж эхэлсэн.
Энэ сарын 25-ны байдлаар зорчигчийн карт дарж үйлчлүүлсэн Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд нийт 221 зорчигч, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нийт 70 зорчигч зорчсон байна.
Иргэд Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд зорчих бол том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт чиглэлд зорчих бол том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино.