БАРИМТ 1
Үндэсний их баяр наадмаар дааганы цол дуудаж, сэргэлэн цовоо нүд, цээлхэн хоолойгоороо түмний хайрыг татсан нэгэн бол Т.Тэмүүлэн хүү билээ. Тэрбээр Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ. Тодруулбал, "Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч"-аар шалгарсан байна.
БАРИМТ 2
Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Одоо Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7г ангид сурдаг аж.
БАРИМТ 3
Морь цоллооч Т.Тэмүүлэн хүүгийн эл өвийн багш нь Э.Хүрэлбаатар юм.
БАРИМТ 4
Түүний хувьд 2023 оноос морь цоллож эхэлжээ.
БАРИМТ 5
Т.Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна.
БАРИМТ 6
Тэрбээр "морины цол дуудахаар хурдан хүлгүүдийн хийморь нь намайг түшиж байгаа юм шиг санагддаг" хэмээн ярьжээ.
БАРИМТ 7
Морь цоллооч Т.Тэмүүлэн аймаг, сум орон нутгийн баяр наадмуудад бүх насны 100 гаруй хурдан хүлгийн цолыг дууджээ.
БАРИМТ 8
Бие даан 20 гаруй ерөөл магтаалыг сурч, монгол уламжлалт өв соёлоо олны хүртээл болгон дэлгэрүүлж байна.
БАРИМТ 9
Т.Тэмүүлэн өөрөөсөө дүү нэгэн хүүд хүсэлтийнх нь дагуу морь цоллохыг зааж өгч, тэрхүү анхны шавь нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 100 жилээр баян ходоодны цол дууджээ.
БАРИМТ 10
Тэрбээр морь, бөхийн цол дуудахаас гадна "уртын дуу сурна" хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (3)