Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “Гашуунсухайт, Орано, Баялгийн сангийн хуулийн нэмэлт өөрчлөлт” зэргээр мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ баталж, 126 гишүүнтэй парламент холимог тогтолцоогоор бүрдэж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж эхлээд 100 хонож байна. Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гадаад талдаа улс орнуудын эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намуудын үзэл бодол болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажилласан. Эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгааныг
- Нэгдүгээрт, олон улсын геополитикийн асуудлууд болон тусгай албадын шууд, шууд бус нөлөөлөл
- Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, хувь улстөрчид
- Гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттай улс төрийн зорилтот акт
Эдгээр гурван нөлөөллийг УИХ, ЗГ даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн байжээ" гэв.
Сэтгэгдэл (4)