Украины мэргэн буудагч Александр Мациевский 2023 оны эхээр бүрэн оросуудад олзлогджээ. Сүүлд нь түүнийг ойд аваачсан бөгөөд тэрбээр ухсан булшны хажууд сүүлчийн тамхиа татаж байгаа дүрс бичлэг олон нийтэд тарсан.
Тэр "Украин мандтугай!" гэж хэлээд олон удаа буудуулан нас барсан юм. Мациевский бол оросуудад олзлогдож, цаазлуулсан нь олон хүний нэг юм.
Өнгсөрсөн аравдугаар сард олзлогдсон Украины есөн цэргийг Курск мужид Оросын цэргүүд буудан хөнөөсөн гэх мэдээлэл буй. Украины прокурорууд тэдний хагас нүцгэн бие газарт хэвтэж буй гэрэл зургуудыг олж авсан бөгөөд хэргийг шалгаж байгаа аж. Эдгээр зураг дээрх хохирогчдын нэг нь нисгэгчгүй онгоцны оператор Руслан Холубенког болохыг эцэг эх нь таньсан байна.
"Би хүүгээ дотуур хувцсаар нь таньсан. Би түүнийг далайд аялахаар явахад нь авч өгсөн юм. Бас тэр өмнө нь мөрөндөө буудуулж байсан. Сорви нь зураг дээр тод харагдаж байна лээ" гэж түүний ээж орон нутгийн нэврүүлэгч Суспильне Чернихив ярьжээ.
Түүнчлэн Украины прокурорууд гараа ардаа хүлүүлсэн Украин цэргийн толгойг сэлмээр тасдаж буй аймшигт бичлэгийг олж авсан байна. Өөр нэг жишээ дурдахад, Украины 16 цэрэг бууж өгөхөөр ойгоос гарч ирэх үед тэднийг эгнүүлэн жагсаж, автомат буугаа шүршиж буй дүрс бичдэг ил болжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)