Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Тэтгэврийн шинэчлэлийг өнөөдрөөс бодитойгоор эхлүүлж, даатгуулагч бүр “Хагас хуримтлалын нэрийн данс"-тай боллоо.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүслээ.
Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1 хувь, даатгуулагчийн төлөх 1 хувь, нийт 2 хувь, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ.
Цаашид даатгуулагч иргэдийг олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг шинэчилнэ. Даатгуулагч та “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой.
Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой
Сэтгэгдэл (5)