ЭШЛЭЛ 1
Өнөөдрийн байдлаар буюу арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 4,9 тэрбум ам.доллар байна. Оны эцсээр 5 тэрбум ам.долларт хүрнэ гэдэг хүлээлттэй байна.
ЭШЛЭЛ 2
Монгол Улсын төсөв 1,3 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Иймд энэ жилээс хөгжлийн сан руу 50 хувийг нь оруулах боломж бүрдэнэ.
ЭШЛЭЛ 3
Экспортын орлого 15,7 тэрбум ам.долларт хүрч, үүн дотроо нүүрсний экспорт 81,8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн. Цаашид боомтын хүчин чадлыг илүү нэмэх шаардлагатай.
ЭШЛЭЛ 4
2024 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Үндэсний баялгын санг байгуулах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Мөн хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Үүнээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Монголын Үндэсний баялгын сан олон улсад Чингис нэрээр танигдана. Өнөөдрийн байдлаар баялгын санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Энэхүү 4 их наяд төгрөгийг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх өнөөдөр нээгдэж байна.
ЭШЛЭЛ 5
Иргэдийн нэрийн хадгаламжид 495 тэрбум төгрөг бүртгэгдсэн байна. Үүнийг иргэн бүрт хуваавал 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Бэлнээр зарцуулж болохгүй. Харин эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт зэрэгт бэлэн бусаар зарцуулж болно. Шаардлагатай гэвэл иргэд картаар баталгаажуулж болно.
ЭШЛЭЛ 6
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэх эрхзүйн орчин гэж ойлгож болно. 135 мянган төгрөг гэдэг бол эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт.
ЭШЛЭЛ 7
Энэ жилийн хувьд төсөв 1,3 их наяд төгрөгийн ашигтай гарсан учир 500 гаруй тэрбум төгрөг нь хөгжлийн санд төвлөрнө. Энэ нь хөгжлийн банкаар дамжуулагдан зарцуулагдах шийдвэрийг өнөөдөр гаргасан. Үндэсний баялгийн санг Хөгжлийн сантай холбох хүрээнд экспортыг дэмжих банк буюу сонгодог экзим банк болгох хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй хэмээн хэлэлцсэн.
ЭШЛЭЛ 8
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр Шанхайд зурагдсан. 2025 оны хавар ажил нь эхэлнэ. Энэ нь эрчим хүчний салбарт сайн дохио болж байна.
ЭШЛЭЛ 9
2030 оноос цааш БНХАУ-д маш том эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Үүнд маш том мега төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ирэх долоо хоногт хэлэлцэгдэх Гашуун сухайт Ганц мод буюу China Energy-тэй ярилцах хэлэлцээр бол эрчим хүчний салбарын үнэмлэхүй том эхлэл цэг болно.
ЭШЛЭЛ 10
Мөн өнөөдөр 14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэсэн кокс химийн үйлдэрийг байгуулах шийдвэрийг гаргасан. Дахиад хоёроос гурван үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах боломжтой.
ЭШЛЭЛ 11
Олон жил гацсан Гашуун сухайт, Ганц мод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэцээрийг өнөөдөр хэлэлцээд, ирэх долоо хоногт УИХ-л өргөн барихаар тогтлоо.
ЭШЛЭЛ 12
Мөн Бадрах энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн гурав дахь өдөр УИХ-д өргөн барина. Энэ бол Оюутолгойгоос хойш хоёр дахь гэрээ. Улсын төсөв батлагдахыг хүлээх заалшгүй шаардлагатай байсан. Энэ төслийн 10 хувь нь алтан хувьцаа байна. 34 хүртэлх буюу 24 хувь нь амнат орох байдлаар тооцох аргачлал руу орно. Энэ хэрэгжиж чадвал цаашид олон хэлэлцээрүүд хийгдэнэ.
ЭШЛЭЛ 13
Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг өргөн барихаар ярилцсан. Балансийг үзээд ашигтай ажиллаж байгааг нь төрийн өмчит компани хэвээр нь авч үлдээд, гурван жил дараалан ашиггүй ажиллаж буй компанийг нэгтэх, эсвэл төрийн өмчит компани гэх статусыг өөрчлөх тухай ярилцсан. Статусыг 3-4 байдлаар өөрчилнө.
ЭШЛЭЛ 14
Том төслүүдээ хөдөлгөн Засгийн газрын зорилго хэрэгжиж байна. Эхний жил дөрвөн төслийг амжилттай хөдөлгөж чадлаа. Цаашид үлдсэн арван төсөл дээр ажиллаад явна. Том төслүүдийг хөдөлгөхөд хэн нэгэн хүний эрх ашиг хөндөгдөх зүйл байдаг.
ЭШЛЭЛ 15
Гурав дахь этгээдээр дамжуулахгүйгээр БНХАУ-тай шууд хэлэлцээр байгуулах боломж бүрдэж байгаа. Ингэснээр таван толгой компанийг хэн нэгэнд өгөх асуудал байхгүй болж байна. Ингэснээр жуучлагч байдлаар орж ирж байсан 2-3 ААН-үүдийг гаргана. Нүүрс тээврийн компаниудын эрх ашиг хөндөгдөхөөр болж буй. Энэ мэт асуудлууд нүүрс, хөгжлийн банк, дарханы төмөрлөг дээр ч байсан.
ЭШЛЭЛ 16
16 жил хамгийн их улс төржсөн сэдэв ирэх долоо хоногт УИХ-аар орох нь. Олон өнцөгүүд гарах байх. Олон нийт өмнөх бүх төслүүд дээр хэрсүү байж, шударга ёсны талд зогссон. Тийм учраас энэ олон төслүүд хөдөлсөн. Энэ агуулгаараа баялгын сан байгуулагдсан.
ЭШЛЭЛ 17
Шударга ёсны төлөөх жингийн цуваа саадтай ч зогсолтгүй явсаар байна. Цаашид ч энэ жингийн цуваа огц зогсохгүй явах болно. Үүнд ард иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, гол асуудлыг зөвхөн цаасан баримтад тулгуурлан дүгнэхийг хүсэж байна.
ЭШЛЭЛ 18
Алдагдалтай ажилладаг байсан Эрдэнэс Тавантолгой компани 4,3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Өнөөдрийн байдлаар иргэн бүр ногдол ашиг 350 орчим мянган төгрөг авах боломж бүрдсэн байна. Энэ нь цаашид нэмэгдэнэ. Энэ бол сайн засаглал бүрдэж буйн тод илэрхийлэл юм.
ЭШЛЭЛ 19
Тавантолгойн ногдол ашгийг хүйтний улиралд олгож байх нь иргэдэд чухал гэж үзсэн. Өмнө нь 100 орчим мянган төгрөг олгогддог байсан. Харин 300, 400 гээд олгогдвол инфляц өдөөх зүйл болж байгаа учир үүнийг гурав хувааж олгох нь зүйтэй хэмээн үзсэн. Он гараад нэг, хоёрдугаар сард хуулийн дагуу ногдол ашиг олгогдоод явна.
ЭШЛЭЛ 20
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол бол олон жил бугшсан олон зүйлийн шинж тэмдэг. Үүний цаана төлөвлөлтгүй явсан хот, газрын наймаа, эрчим хүчний дутагдал, санхүүгийн боломжит эх үүсгэвэр зэрэг олон асуудал байгаа. Нийслэлийн асуудлыг нийслэл өөрөө шийдэх санхүүгийн боломжтой байх ёстой. Зохион байгуулалт болон төвөлөлтийн, хүний нөөцийн чадавхтай байх ёстой.
ЭШЛЭЛ 21
Нийслэл Улаанбаатар хотын асуудал гамшгийн түшинд хүрсэн гэдгийн иргэд нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашид эрх зүйн тусгай орчин заалшгүй шаардлагатай байна хэмээн үзэж байгаа. Үүнийг ирэх долоо хоногт УИХ-д нээлттэй хэлцүүлж дэмжлэг авна. Нийслэл Улаанбаатар хотын асуудал 50 гаруй салангид хуулиар зохицуулалтууд хийгдэж байгаа. Үүнийг нэгтгээд гамшгийн асуудалд хүржээ хэмээн бүхэлд нь хэлэлцэнэ.
ЭШЛЭЛ 22
ААН-үүд борлуулалтын орлогын нэг хувийг Засгийн газрын зорилгын нийгэмд тустай дэмжлэг үзүүлбэл тэр нэг хувийг авахгүй байх зохицууллатыг хийсэн. ААН-үүд Засгийн газрын зорилтыг дэмжээд татвараа авч үлдэх боломжтой. Өнгөрсөн улирлын нэг хувийн татван, 2025 оны нэг хувийн татварыг агаар хорсны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулна.
ЭШЛЭЛ 23
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хархорум хотын бүтээн байгууллатыг дэмжих хуулийн төслийг өргөн барьж байгаа. Мөн Хөшгийн хөндийд баригдах гэж буй шинэ хотыг Хүннү ухаалаг хот гэдэг олон улсын концевцын сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэсэн.
ЭШЛЭЛ 24
Аль ч хотын түгжрэл, агаарын, хөрсний бохирдлыг асуудлыг гэнэт шийдвэрлэсэн ид шидтэй арга гэж хаана ч байхгүй. Ерөнхий төлөвлөгөөг яс хэрэгжүүлэх арга л бий. 2040 он хүртэл хөгжүүлэх Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг батлуулах шаардлагатай байна. Нийслэл хотынхоо ерөнхий дархлаа, цусны эргэлтийг цогт байдлаар сайжруулж байж л асуудлыг шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (12)