Украины нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаж байсан Оросын томоохон генерал Москвад мягмар гаргийн үүрээр дэлбэрэлтэд өртөн амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, ОХУ-ын радиологи, биологи, химийн хамгаалалтын хүчнийг удирдаж байсан дэслэгч генерал Игорь Кириллов Кремлээс зүүн өмнө зүгт 7 км-ийн зайд орших орон сууцны гадаа цахилгаан хөдөлгүүрт машинд суурилуулсан алсын удирдлагатай тэсрэх бөмбөгөнд өртөн амь үрэгдсэн гэх мэдээлэл гарсан.
Уг халдлагын ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж ОХУ-ын тал үзэж байв. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан 29 настай, Узбекистан залууг саатуулжээ. Игорь Кирилловыг хөнөөхийн тулд тэр гудамжинд байх цахилгаан скутерт тэсрэх бөмбөг суурилуулж, улмаар Кирилловыг ойр ирэх үед алсаас дэлбэлжээ. Дэлбэртийн үеэр Кирилловын туслах мөн амь үрэгдсэн юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр, сэжигтэн Украины тусгай албанд элссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэд мэдэгдэлдээ "Баривчлагдсан этгээд 1995 онд төрсөн, Узбекистаны иргэн байсан. Түүнийг террорист үйлдэл хийсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд байцаалтын үеэр тэр өөрийгөө Украины тусгай албанд элссэн гэдгээ ярьсан. Тэр Кирилловыг хөнөөсөнийхээ хариуд 100 мянган ам.долларын шагнал, Европын паспорт хүссэн гэдгээ мэдүүлсэн" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)