"Этик" продакшны найруулагч, жүжигчин С.Одбаярын бусдыг зодож, дээрэлхэж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл тэр энэ талаараа мэдэгдэл хийжээ.
С.Одбаяр өөрийн цахим хуудсандаа, "Өчигдөр сошиал орчинд тавигдсан бичлэгт тайлбар гэх юм уу, уучлал хэлэх нь зүйтэй болов уу гэж бодоод бичлэг хийж байна. Хүн нэрээ, тогос өдөө гэж хамгийн үнэн үг байдаг юм байна. Хэдийгээр дан ганц миний буруу биш байсан ч гэсэн өөрийгөө өмөөрч хэлэх үг алга. Би согтуу байхдаа ямар ааш авир гаргаж, ямар муухай харагдаж байсан гэдгээ бичлэгээс олж харж, та бүхнээс хэлүүлэлгүйгээр мэдэрч, их гэмшиж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн хүмүүс болон хамтлаг, гэр бүл, эх хүүхэд, ах эгч, ээж аав, хамаатан садан гээд бүх ойр дотнын хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Өөрийгөө өмөөрөх хүсэл сонирхол алга. Энэ зүйлээс болж гэр бүл, хамтлагийнхныг маань битгий газар дор ортол муулаарай. Энэ хэрэг сар гаруйн өмнө болсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа" гэлээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (19)