“Этик” продакшны ээлжит уран бүтээл “Хэлгүй жим-2 Дада” УСК өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр нээлтээ хийж, орлого сайтай байв. Гэвч бүх кино театрууд уг киног татан буулгасан гэсэн эх сурвалжийн мэдээлэл ирлээ.
Учир нь тус продакшны найруулагч, жүжигчин С.Одбаярын бусдыг зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Хэдийгээр жүжигчин С.Одбаяр уучлал гуйсан ч хүмүүс түүний танхай үйлдлийг буруушааж, цаашид түүний тоглосон киног үзэхгүй гэцгээж байна.
С.Одбаяр нь СТА цолтой, уг кинонд дүр бүтээсэн билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (20)