Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар сайд нар, УИХ-ын дахь намын бүлгийн дарга нартай уулзлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар "Шахмал түлшний хатаалт, орц зэрэгт анхаарал хандуулж ажиллах, төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулан ажиллах шаардлагатайг Ерөнхийлөгч дурдсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас оролцоогүй.
Дэлхийн томоохон хөгжилтэй хотууд анхандаа бүгд л түүхий нүүрс түлж өвөлждөг байсан. Дараа нь шахмал түлш түлсэн. Дараа нь хагас коксжих нүүрс хэрэглэсэн. Дараа нь газ буюу байгалийн хийг хэрэглэж, асуудлыг шийдсэн байдаг юм билээ. Манайх ч үүний дагуу явж байгаа. Шахмал түлш яагаад ухарчихав гэдэг асуудлыг ярьж байгаа. Хариуцаж байгаа эзэн нь хэн байна аа гэдгийг хайгаад байгаа юм" гэв.