АНУ-ын Үндэсний коллежийн сагсанбөмбөгийн дээд лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолтууд үргэлжилж байна. Тус лигийн Юта их сургуулийн “Utah Utes” багт Монгол сагсчин Ш.Энхийн-Од тоглож буй.
Тэр өмнөх улиралд багтаа хожил авч ирсэн сайн тоглолтуудыг үзүүлсэн билэ. Өмнөх улирлын гурав дахь тоглолтоо “Utah Utes” баг өрсөлдөгчөө 96-65-аар хожиход тэр онооны лидер байлаа. Уг тоглолтод тэр тус лигт тоглосон карьерынхаа хамгийн өндөр оноо буюу 19 оноо, долоон самбар, таван дамжуулалт, нэг хаалт, нэг бөмбөг таслалт гүйцэтгэж байв.
Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт “Florida A&M” багтай хийсэн тоглолтод сэлгээнээс тоглож, багтаа 15 оноо, дөрвөн ашигтай дамжуулалт өгснөөр тоглолтын шилдгээр шалгарчээ. Сонирхуулахад, тэр энэ улиралд 8.1 оноо дунджилж, багийн зургадугаарт бичигдэж байна. Мөн бөмбөг таслалтаараа багаа тэргүүлж байгаа юм. Тэдний баг 10 тоглож, найман хожилтойгоор хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.
Л.Баяр