БАРИМТ 1
Тэрбээр "Этик" продакшнд найруулагч, жүжигчнээр ажилладаг.
БАРИМТ 2
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат.
БАРИМТ 3
Сумынхаа гуравдугаар арван жилийг 2005 онд төгссөн.
БАРИМТ 4
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагвын ангид Кино урлагийн дээд сургуулийн тайз, дэлгэцийн жүжигчний ангийг 2012 онд төгссөн.
БАРИМТ 5
Их сургуулиа дүүргээд телевизийн салбарт ажилладаг байв.
БАРИМТ 6
Удалгүй “Этик” продакшныг анх байгуулагдахад жүжигчнээр ажиллах болжээ.
БАРИМТ 7
Тэрбээр продакшныхаа уран бүтээлүүдэд туслах болон гол дүрд олонтоо тоглосон.
БАРИМТ 8
Мөн "Хавтаст хэрэг" цувралын нэгдүгээр бүлэгт Маараа гэх гэмт этгээдийн "хэрцгий туслах"-ын дүрийг бүтээжээ.
Сэтгэгдэл (16)