Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг таницлуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлж байна. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй том гэрээ байна. Цаашлаад цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ашиглах эхлэл болно. Тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд хүргэнэ. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.
Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна.
Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө.
Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй" гэв.
Сэтгэгдэл (5)