Зул сарын баярын өмнөх өдөр Хавайд газардсан "United Airlines" компанийн онгоцны буух механизмын тасалгаа буюу дугуй хураах хэсгээс цогцос олджээ.
202 дугаар нислэг мягмар гаргийн өглөө Чикагогийн О'Харе нисэх онгоцны буудлаас хөөрч, үдээс хойш Мауигийн Кахулуй нисэх онгоцны буудалд газардсан байна.
"United Airlines" компанийн мэдээлснээр уг хүн хэзээ, хэрхэн буух төхөөрөмжид суусан нь тодорхойгүй байгаа аж. Тус компани хууль сахиулах байгууллагуудтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгджээ. Талийгаачийн нэрийг зарлаагүй байна.
Л.Баяр