Нэгэн цагт Тайванийн улс төрд мандаж, тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Ко Вэн Же пүрэв гарагт авлигын хэргээр ял оноолоо.
Өдгөө 65 настай түүнийг Тайбэй хотын даргаар ажиллаж байхдаа үл хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой хагас сая ам.долларын авлига авсан, мөн нэгдүгээр сард болсон Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг буруу тайлагнасан хэрэгт буруутгаж байгаа юм.
Улмаар прокурорууд түүнд 28 жил хагасын хорих ял оноогоод байгаа аж. Хэдийгээр тэр өөрт оногдсон авлигын хэргүүдийг үгүйсгэсэн ч түүнийг өнгөрсөн есдүгээр сард баривчилсан билээ.
Прокурорууд пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татсан бөгөөд Тайванийн Ардын намын хэд хэдэн гишүүн улс төрийн хандивыг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр мөн ял сонссон.
Нэгдүгээр сард болсон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд Ко 25 гаруй хувийн санал авсан. Улмаар тэр эрх баригч намаас нэр дэвшигсэн Лай Чинг-тэд ялагдсан юм.
Л.Баяр