УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол Францын хамтарсан атомын цахилгаан станц барина гэж байгаа. Үүнийг бид дэмжиж баталсан. 15 жил хүлээх нь ядаргаатай гэх зүйл яригдаад байна. 15 жил хүлээе л даа.
Бид газрын тосоо БНХАУ руу экспортлоод ОХУ-аас эрчим хүчээ авдаг тийм л тэнэг улс.
Өөрсдөө ураны нөөцтэй мөртлөө эндээс яагаад эрчим хүчээ хангах боломжийг тавьж өгөхгүй зөвхөн шар нунтаг боловсруулж үлдээх гээд байгаа юм уу" гэв.
Сэтгэгдэл (6)