Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх талаарх зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт ирээдүйнхээ төлөө зоригтой алхам хийх ёстой. Дээд албан тушаалтнуудтайгаа карьерынхаа өсөлтийн талаар ярилцахад тохиромжтой юм. Найз нөхөд, танилын хүрээгээ тэлж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Гэсэн хэдий ч зарим нэг найзтайгаа маргалдаж магадгүй. Сэтгэлд сэв суулгах үгсийг бүү ашиглаарай. Хэрэв төлөвлөсөн, зорьсон бүхэн үл бүтэж буй мэт санагдвал заавал зууралдах хэрэггүй. Өөр шинэ зүйлийн туршин үзэх хэрэгтэй. Хосын харилцаа аз жаргалтай байна. Томоохон хөрөнгө оруулалт хийхээр тооцоолж байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэт их бухимдаж магадгүй тул толгой өвдөх эрсдэлтэй байна. Хэт их цахим орчинд цагийг өнгөрөөх шаардлагагүй.
Үхэр
Энэ долоо хоногт найз нөхөд, хайр сэтгэлийн холбоондоо ямар байр суурь эзэлдгээ мэдэж авна. Мөн зарим хүмүүстэй урт удаан, сэтгэлийн ярилцлага хийж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаа болон үүрэг хариуцлагынхаа тэнцвэрийг олох нь чухал. Хэрэв сэтгэлээр унасан бол мэргэжлийн тусламж, зөвлөгөө аваарай. Ажлын хамт олонтойгоо цагийг өнгөрөөж, асуудлыг даван туулах гэж хичээх нь хожим амжилтад хүргэнэ. Хосын харилцаанд тэнцвэртэй байдлыг чухалчил. Учир нь хэт их ажил, хичээл номын араас хөөцөлдөх нь харилцааг сэвтүүлнэ. Санхүүгийн таатай мэдээ сонсоно. Гэхдээ орлого, зарлагаа хянах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудал гарч магадгүй тул зөв хооллохыг уриалж байна.
Ихэр
Энэ долоо хоногт сэтгэлзүйндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэргийн шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн тусламж авч, амар тайван байх аргуудыг судлах шаардлагатай байна. Мөн өөртөө итгэлтэй байснаар амжилтад хүрэх эсвэл удаан хугацаанд хийхийг хүсч байсан зүйлээ саад тотгоргүй хийх болно. Гэхдээ ажилдаа анхаарал сулруулж болохгүй. Хэдийгээр чухал баримт бичгүүд олдох ч нэг л анхаарал төвлөрч өгөхгүйгээс болж дээд албан тушаалтнаас зэмлэл сонсож магадгүй. Хайртай хүндээ бодох хугацаа олгоорой. Ингэвээс танд дотоод сэтгэлдээ бодож явдаг, нууц зүйлсээ хэлж, сэтгэл нь тайтгарч магадгүй. Өмнөх хугацаанд хөрөнгө оруулсан зүйл чинь үр өгөөжөө өгөх болно. Өөртөө бага ч гэсэн амрах хугацааг олгоорой.
Мэлхий
Энэ долоо хоногт шинэ зүйлсийг туршиж үзэх болно. Уран зураг, уран бичмэл, ууланд алхах, спортоор хичээллэх гэх мэт өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хий. Мөн өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, олон нийтэд үүнийгээ зааж өгөөрэй. Хийх ёстой ажлаа цагийг нь тулгалгүй, сэтгэлээ шингээж хийгээрэй. Өөрийн зөн совиндоо итгэх аваас амжилтад хүрнэ. Гэхдээ гэнэтийн их хэмжээний зарлага гарч магадгүй. Эмнэлгийн их хэмжээний төлбөр төлж магадгүй байна. Хооллолтдоо анхаарч, эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Арслан
Энэ долоо хоногт тушаал дэвших боломжтой. Ажлын хамт олон болон дээд албан тушаалтан чинь таныг магтан сайшаах болно. Олон нийтийн үйл ажиллагаанд их оролцоно. Мөн гэр бүл, найз нөхдийн тэмдэглэлт баярт зочноор уригдана. Хэрэв ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй байвал мэргэжлийн хүнээс тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна. Хосын харилцаагаа цэцэг мэт усалж, тэтгээрэй. Хайртайгаа харуулах жижиг үйлдэл бүхэн чинь хосын чинь сэтгэлд тод үлдэж, та хоёрын харилцаа улам гал халуун болох болно. Хэрэв өнгөрсөн хугацаанд үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө үрсэн бол бүү санаа зов. Орлогын эх үүсвэрээ нэмэхэд л болно. Сэтгэл болон биеийн эрүүл мэнд холбоотой байдал тул эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
Охин
Энэ долоо хоногт шинэ санаагаар дүүрэн байна. Шинээр гардан авч, хийх гэж буй төслийнхөө санааг хялбар олох болно. Хамтрагчтайгаа илэн далангүй харилцаж, төлөвлөөрэй. Эс бөгөөс гуравдагч этгээд та хоёрын тунд яс хаяж магадгүй. Найз нөхөд, гэр бүлийнхэн чинь чамайг дэмжих болно. Гэхдээ хэн нэгэн хэлсний дагуу хөдөлж, хийж болохгүй. Зөв, бурууг сайтар бодож, тунгаах хэрэгтэй байна. Хосууд нэг нэгэндээ цаг зав гаргаж, романтик болзоонд явах хэрэгтэй. Санхүүгийн асуудал орж магадгүй тул хэт их зарлага гаргах хэрэггүй. Энэ долоо хоногт хамгийн дотно нэгний чинь бие тавгүй байна. Тиймээс халамжилж, туслах хэрэгтэйг санаарай.
Жинлүүр
Энэ долоо хоногт гэр бүлдээ цаг зав гаргаж, эвдэрсэн, эмтэрсэн зүйлсээ засаж, янзлаарай. Тэгвэл гэр бүл, хосын харилцаанд ахиц дэвшил гарах болно. Хэрэв гэрийнхээ дотоод интерьер дизайныг өөрчлөхийг хүсч байвал тохиромжтой цаг ирлээ. Ганц бие хүмүүс чөлөөт цагаараа болзоонд яваарай. Ажил, сургууль дээрээ анхаарал хандуулж, хийж дуусгаагүй зүйлсээ хийгээрэй. Хэтэрхий залхуутай, удаан санагдаж болох ч амжилт заавал гаргах болно. Эд зүйлс зарцуулсан мөнгө тань эргэж ирэхдээ хэд дахин өсөж ирэх нь. Тогтвортой санхүүгийн эх үүсвэр бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн ус сайн уухыг зөвлөж байна.
Хилэнц
Өөртөө итгэлтэй байснаар амжилт олно. Ажил мэргэжил, сургууль дээрээ өөртөө итгэлтэй байж, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснээр ахиц дэвшил гарах боломжтой. Хоббигоо хөгжүүлж, шинэ зүйлсийг туршин үзэх болно. Ганц бие бол сэтгэл зүй, зан авиртаа анхаарал хандуулж, дүгнэлт хий. Хосууд нэг нэгэндээ бодлоо тулгаж, маргалдаж магадгүй байна. Тиймээс хүлээцтэй байж, нэгнийхээ юу бодож явдаг талаар сонсохыг зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрэв зан чанараараа бусдад үлгэрлэвэл ирээдүйд томоохон гэрээ байгуулж магадгүй юм. Дасгал хөдөлгөөн хийж, өөртөө цаг гаргаарай.
Нум
Энэ долоо хоногт өдөр тутмын амьдралд өөрчлөлт гарч магадгүй. Ажил мэргэжлийн эсвэл эрүүл мэндийн шаардлагаас хамаарч шинэ дэглэмд орох болно. Ойр дотнын хамаатантайгаа цагийг их өнгөрөөнө. Амралтын өдрүүдэд найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх болно. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарсан бол дээд албан тушаалтан, ахмад нэгнээс зөвлөгөө, тусламж хүсээрэй. Завгүй долоо хоног өнгөрөх ч гэлээ хайртай хүндээ цаг зав гаргахаа мартаж болохгүй. Эс бөгөөс хосын харилцаанд асуудал үүснэ. Хэн нэгэнтэй маргалдах бол өөрийн зөв гэдгээ нотлолгүй, зүгээр л тоохгүй байхад хожно. Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайн байна. Даарахгүй байх хэрэгтэй. Учир нь ханиад амархан хүрч магадгүй байна. Хоолой өвдсөн бол эслэгээр баялаг хүнсний ногоо, халуун цай ууж хэрэглээрэй.
Матар
Энэ долоо хоногт хосын харилцаандаа анхаарна. Шинэ эсвэл удаан хугацаанд хамт байсан ч бай хосууд нэгнийгээ сайн сонсож, ойлгох хэрэгтэй байна. Харилцаагаа сайжруулахын тулд аялалд гарахыг зөвлөж байна. Ажлын хамт олонтойгоо нийтэч байна. Хэрэв ямар нэгэн төсөл дээр алдаа гарсан бол сандралгүй, тайвнаар асуудлыг шийдэх гэж хичээгээрэй. Мөн ажлын журмаар хэн нэгэнтэй танилцана. Ганц бие хүмүүс болзоот хүндээ нээлттэй байснаар үерхэж магадгүй. Гэнэтийн ямар нэгэн зүйлээс болж их хэмжээний зарлага гаргаж магадгүй байна. Өөрийн чадвараа дээшлүүлэхийн тулд цаг зав гаргах хэрэгтэй. Түргэн хоол их идэхгүй байхыг од эрхэс сануулж байна.
Хумх
Энэ долоо хоногт өөрийг чинь хүрээлдэг хүмүүсээ манлайлж, өөрийн чадвараа батлах боломж гарч ирнэ. Ажлын талбарт ямар нэгэн асуудал гарсан бол та шийдвэрлэх гэж хичээгээрэй. Хамт олныхоо магтаалыг хүртэж, тушаал дэвшиж магадгүй байна. Хосууд цагийг аз жаргалтай өнгөрүүлж, ганц бие хүмүүс сэтгэл татам нэгэнтэй учрах болно. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэх чухал шийдвэр гаргах эсвэл боломж олдож магадгүй тул сайтар бодож тунгаагаарай. Энэ долоо хоногт биеийн эрүүл мэнд сайн байна. Гэхдээ цагийн зөв хуваарийн дагуу унтаж, амрах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Загас
Энэ долоо хоногт өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэлзүйн байдлаа хянаж, юу таныг аз жаргалтай болгож буйг олохыг хичээх болно. Мөн сайн дурын ажил хийж, тусламж хэрэгтэй бүхэнд гараа сунгаарай. Ингэснээр та амжилтад хүрэх болно. Хосууд аз жаргалаар дүүрэн байж, ганц бие хүмүүс онцгой хэн нэгэнтэй учрах болно. Өөрийн дотоод зөн совиндоо итгэснээр хэрэггүй санхүүгийн зарлага гаргахаас сэргийлэх болно. Хэрэв хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол азнах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайн байх ч гэлээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иог танд тохирох болно.
Сэтгэгдэл (1)