БАРИМТ 1
Нарансэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт аж.
БАРИМТ 2
Нарансэвтэйн боомтыг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1992 оны тавдугаар сарын 5-ны өдрийн шийдвэрээр тус оны есдүгээр сард нээснээр энэ түүх эхэлнэ.
БАРИМТ 3
Гэвч үүнээс жилийн дараа буюу 1993 онд Засгийн газрын боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Учир нь говийн дархан цаазат газрын ховордсон ан амьтанд сөргөөр нөлөөлж, улсын хилийн дагуу хууль бус үйлдэл ихэссэн байна. Тэгэхдээ хоёр тал зөвшилцсөн байдаг.
БАРИМТ 4
Үүний дараа 1998 он, 2002 онд ажлын хэсэг боомт нээх нь эдийн засгийн ач холбогдол, давуу талгүй, харин байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргаж, дахин нээх шаардлагагүй гэж үзэж байжээ.
БАРИМТ 5
2008 онд “Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого (2008 – 2021 он)” нэртэй баримт бичигт 200-300 тоннын нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, аймгийн хөгжлийг түргэтгэх санаа тусгагджээ.
БАРИМТ 6
Ингэснээр 2009 онд С.Баярын толгойлсон Хамтарсан Засгийн газрын 86 тоот тогтоолоор Хатан суудал, Талын Мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргахаар болсон ч байгаль хамгаалах байгууллагууд, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч цуцалжээ.
БАРИМТ 7
Дараа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт “Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах, тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү” гэсэн бичиг илгээж байжээ. Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд ГИДЦГ-ын Талын мэлтэс, Хатан суудал зэрэг газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгасан байсан тухай Б.Галаарид сэтгүүлч Нарансэвстэйн түүхийг бичихдээ дурджээ. Цааш нь...
БАРИМТ 8
2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-төө Талын Мэлтэсийн асуудлыг багтаан УИХ-аар хэлэлцүүлэх гэсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, удалгүй Засгийн газар нь огцорсон байна.
БАРИМТ 9
2021 оны долдугаар сард УИХ-ын АБГББХ-ны хуралдаанд Улсын Их Хурлын Ш.Адьшаа нарын гурван гишүүн Говь-Алтайн Нарансэвстэй, Ховдын Байтаг зэрэг гурван боомтыг нээх асуудлыг УИХ-д гэнэт оруулж иржээ. Ковидтой холбоотойгоор улс орны эдийн засаг хүндэрсэн учраас БНХАУ руу гаргах ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай тул эдгээр боомтыг нээе гэж санал оруулсан үндэслэлээ тэд тайлбарлажээ.
БАРИМТ 10
2022 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Нарансэвстэйн боомтыг дахин нээхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлжээ.
БАРИМТ 11
Ингээд 2023.03.20-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудлыг Боомтыг сэргээх бодлогын баримт бичгийн жагсаалтад оруулахыг хүссэн захидал илгээв.
БАРИМТ 12
Улмаар 2023.05.17-нд Засгийн газраас Боомтыг сэргээн босгох үндэсний хорооны даргад Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын Нарансэвстэй хилийн боомтыг нээх тухай хүсэлтийн талаар албан бичиг хүргүүлсэн байна. Ингээд боомтыг сэргээх үндэсний хорооны даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Нарансэвстэй боомтыг нээх тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас ирүүлсэн 2023.05.05-ны өдрийн 1153 тоот албан хүсэлтийн талаар санал өгөхийг хүсжээ.
БАРИМТ 13
Ийнхүү 202 онд Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх асуудал тусгагдсан байна.
БАРИМТ 14
2022 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр тухайн үеийн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээснээр Нарансэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази - Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” гэдгийг тэмдэглэн хэлж байжээ. Улмаар боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаас манай улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм. Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой.
БАРИМТ 15
Нарансэвстэй боомт нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт хэмээн дурдсан байдаг.
БАРИМТ 16
Нарансэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт юм
БАРИМТ 17
Говийн их дархан цаазат газар 1997 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Тус газар нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийн ач холбогдол бүхий онцгой газар нутагт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авчээ.
БАРИМТ 18
Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамардаг байна.
БАРИМТ 19
Монголын говь цөлийн төлөөлөл болсон гайхамшигт 6 амьтнаар Монгол бөхөн, Хавтгай, Хулан, Тахь, Хар сүүлт болон Мазаалай баавгайг нэрлэдэг.
БАРИМТ 20
Нарансэвстэйн боомтыг нээх асуудалтай холбогдуулан ТББ-ууд "Дархан цаазат газрын дундуур зам тавьж боомт нээнэ гэдэг нь боломжгүй зүйл. Бургастайн боомтоос Алтай хот хүртэл Бугат, Төгрөг, Шарга сумуудаар дайраад 300 гаруй км шууд Хятадын хилтэй нийлээд цаашид Европ руу холбох замтай холбогдох боломж харагдаж байгаа. Гэтэл заавал тэр эмзэг байгальтай газрын дундуур засмал зам тавьж боомт нээх гэж байгааг Их говийн дархан цаазат газарт байрлаж байгаа газрын ашигт малтмалыг авч ухах бодлого баримталж байна гэсэн хардлага төрж байна" гэж байлаа.
БАРИМТ 21
Уг газар нутаг дахь ховор ургамал, амьтад, баянбүрдүүдийг хамгаалахын тулд Говийн Их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 50 жил хүч хөдөлмөрөө зарцуулж иржээ.
БАРИМТ 22
Тусгай хамгаалалтад авсны үр дунд говийн баавгай 50 орчим, хавтгай тэмээ 600 гаруй тоо толгойтой болсон. Аргал, янгир, цоохондой, ирвэс гээд зайлшгүй хамгаалах шаардлагатай 37 зүйлийн амьтад байдаг. Эдгээр амьтад нь маш үргэмтгий, эмзэг, сонор соргог. Хавтгай тэмээ гэхэд 10-20 км-ийн цаанаас дуу чимээ аваад үргэж тасралтгүй гүйсээр 60-70 км газар очиж зогсдог. Үргэхдээ замд байгаа бүх хавтгай сүрэгтээ нийлээд маш урт цуваа болж явдаг. Мазаалай бол хүн, амьтнаас дөлж явдаг маш болгоомжтой амьтан. Иймд энд боомт нээсэн тохиолдолд эмзэг, сонор амьтад үргэж тархац нутаг нь хуваагдан хумигдаж, нүүдлийн зам нь тусгаарлагдана гэж мэргэжилтнүүд хэлж байв.
БАРИМТ 23
Говийн Их дархан цаазат газар нь нийт 6.5 сая га Монгол Улсын 121 тусгай хамгаалалттай газрын хамгийн том нь, дэлхийн 100 гаруй мянган тусгай хамгаалалттай газраас 15-т ордог аж
БАРИМТ 24
Нэг сонирхолтой давхацлыг харахад, Нарансэвстэйн боомтыг "Хамтарсан" Засгийн газрын үед ихээхэн сонирхдог байх юм.
Сэтгэгдэл (3)