УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Эдийн засгийн үр ашиг муу байна. Ийм байхад эдийн засгийн үр өгөөж яриад цөмийн энергийн хуулийн нэрийг өөрчлөх гэж байна. Цацраг идэвхит ашигт малтмал орборлодог орон болно гэсэн үг. Уг нь бид цөмийн энерги үйлдвэрлэдэг орон болъё гэж бодож байгаа. Шар нунтаг гаргадаг орон болно гэсэн үг. Шар нунтаг гаргахын тулд бид 34 хувийг өгснөөрөө ямар ч хяналтгүй болно. 34 хувиа өгчих юм бол Францаас бүтээгдэхүүнээ гуйж авна. Энэ бол эдийн засгийн хувьд ашигтай биш" гэв.
Сэтгэгдэл (1)