Ховд аймгийн Мянгад сумын нутагт явагдах "Халзан Бүрэгтэй" төсөл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, өчигдөр нөхцөл байдал даамжирсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Уянга үг хэлснийг хүргэж байна.
Тэрбээр "Эрдэс, баялагийн салбарынхны эсрэг зохион байгуулалттай дайралтууд болсон. Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан Бүргэтэйн төсөл дээр ажиллаж байсан салбарын мэргэжилтнүүд, хүний сайхан хань, хүүхдүүдийн хайрт аав ээж нарыг нутгийн иргэд гэмтээж, бэртээж, дарамталсан. Инженерүүд уг нь тэнд дараагийн Эрдэнэтийг бий болгох гээд ажиллаж байсан. Гэтэл ямар учраас Ховдынхон дараагийн Эрдэнэтийг бий болгох замаас татгалзаж байгаа юм бэ? Энэ байдлаар салбарыг дэмжихгүй байж, дараагийн Эрдэнэт, Тавантолгой хаана байна? гэж асуух эрх байхгүй. Одоо хэрэгжиж байгаа бүх төсөл өөрийн гэсэн настай, үйл ажиллагаа нь дуусахаар яах вэ? Нүүрсний үнэ бүр унаж, Монгол Улс руу орж ирэх мөнгө байхгүй болвол яах вэ. Дараа, дараагийн боломжийг бий болгох гэж зүтгэж байгаа инженерүүд рүү дайрч байна. Ирээдүйгээ харж шийдвэр гаргадаг байцгаая. Гаргасан шийдвэрээ цээжээрээ хамгаалах хэрэгтэй. Ховдоос гаралтай олон гишүүд байгаа. Ховдоос гаралтай УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ, гэмтсэн инженерүүдэд та бүхэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (13)