Галлагааны улиралд айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим болон бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг нөхцөлөөс үүдэн угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг байна.
Иймд, иргэд угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, сигнал, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Мөн зуухны завсраар угаар болон бусад төрлийн хий ялгарч байгаа эсэхийг шалгаж хэвшсэнээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүн хэлж байв.
Угаарын хийн хордлогын үед илрэх шинж тэмдэгүүд болон бусад мэдээллийг зурган байдлаар орууллаа.