Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал (хаалттай) болж буй шүүхийн байр руу УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэвтрээд гарч ирлээ.
Тэрбээр "Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хоёр давхарт нь болж байгаа юм байна. Одоо өмгөөлөгч нар гомдол танилцуулж байгаа юм байна. УИХ-ын гишүүний үнэмлэхээр нэвтрэх л асуудал байсан болохоос хаалттай шүүх хурал руу орох боломжгүй. Надад шүүхийн хэвлэлийн ажилтан мэдээлэл өглөө. Түүнчлэн бид шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх тал дээр ажиллахыг зорьж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)