Цөмийн энергийн тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр аравдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх аж.
Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй аж. Уг хуульд өмнө нь 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хуулийг хуулийн өргөн барихдаа стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн Монголын Засгийн газрын эзэмших хувь, нөөц ашигласны төлбөр тооцох, татвар, үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэрэг олон асуудлыг тодорхой болгох, хуулийн ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг тодорхой болгох зорилгоор энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаа хэмээн онцолсон юм.
Ийнхүү уншигч та бүхэнд Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг хүргэж байна.
Нэг. Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох,
Хоёр. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ,
Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах,
Дөрөв. Хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэлх жилээр байгуулах,
Тав. УИХ цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигсаны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох зэрэг онцлох заалтуудыг тусгажээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)