Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газраас “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг-Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийн сүүлийн шатны шалгаруулалтыг өнөөдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулж байна.
Сүүлийн шатны шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын 7 баг оролцож байгаа юм.
Хэлэлцүүлэг нийгэм, хүрээлэн буй орчны эрсдэл, Сургууль, гэр хооронд зорчих орчны аюулгүй байдал, Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуйтай оролцох үеийн аюулгүй байдал, анхаарах асуудал, Гол, нуур, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэх мэт сэдвийн хүрээнд өрнөж байна.