Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд 6 аймагт стандартын тохилог байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх талын цогц үйлчилгээ хүргэж байна.
Тухайлбал, Архангай аймагт баригдаж байгаа төвийн барилгын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай, ирэх 8 дугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа талаар гүйцэтгэгч компани танилцуулсан байна.
Цаашид бүх аймагт жишиг загвараар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулахаар зорьж байгаа аж.