Ромын шинэ пап ламыг сонгох эрх бүхий 130 орчим кардиналуудын байр суурь дараалсан санал хураалтад шилжиж, зарим нь өөрт таалагдсан, хамгийн бага таалагдсан нэр дэвшигчдийнхээ боломжид нөлөөлөхийн тулд системээр тоглохыг оролддог. Шинэ папыг сонгох үйл ажиллагаа маш нууц болдог тул үр дүнг урьдчилан таамаглах нь бараг боломжгүй зүйл билээ. 2013 онд болсон пап ламыг сонгох чуулганаар Хорхе Марио Бергольог буюу Францисыг "Ромын пап болно" гэж цөөхөн хүн таамаглаж байсан. Одоогийн байдлаар дэлхий нийт, ажиглагчид доорх эрхмүүдийг таамаглаж байна.
Пьетро Паролин, 70 настай, Итали
Тэрбээр 2013 оноос хойш Ватиканы Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Хятад улс болон Ойрхи Дорнодын засгийн газруудтай нарийн хэлэлцээр хийх зэрэг дипломат харилцаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг дэлхийн дипломатууд папын найдвартай, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үздэг. 2018 онд тэрээр бишопуудыг томилох тухай Хятадын засгийн газартай хийсэн маргаантэй хэлэлцээрийн гол хөдөлгөгч хүч байсан бөгөөд зарим хүмүүс коммунист дэглэмийг худалдсан гэж шүүмжилсэн. Паролины шүүмжлэгчид түүнийг үзэл суртал, дипломат шийдлийг итгэлийн хатуу үнэнээс дээгүүрт тавьдаг модернист, прагматист гэж үздэг. Түүний дэмжигчдийн хувьд тэрзоригтой идеалист, энх тайвны төлөө тууштай тэмцэгч юм.
Луис Антонио Тагл, 67 настай, Филиппин
Манилагийн хамба лам асан Тагл нь католик шашинтнуудын хүн ам хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг болох Азийн анхны пап болох эсэхээ шийдэх гэж байна. Нэгэн цагт түүнийг Францисын илүүд үздэг залгамжлагч, талийгаач пап ламын дэвшилтэт хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүчтэй өрсөлдөгч гэж үздэг байсан. Тэрбээр Филиппинд үр хөндөлтийг эсэргүүцэж байна.
Питер Турксон, 76 настай, Гана
Турксон хэрвээ сонгогдвол түүхэн дэх анхны хар арьст пап байх болно. Тэрбээр цаг уурын хямрал, ядуурал, эдийн засгийн шударга ёс зэрэг асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж, санваартан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт, ижил хүйстнүүдийн талаарх сүмийн уламжлалт байр суурийг баталсаар ирсэн. Гэсэн хэдий ч түүний үзэл бодол сүүлийн үед суларч байгаа. Тэр Африкийн орнуудын хууль тогтоомж" хэтэрхий хатуу байна" гэж маргадаг. Мөн тэр авлига, хүний эрхийн асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлдэг.
Петер Эрдо, 72 настай, Унгар
Консерватив нэр дэвшигч Эрдо уламжлалт католик шашны сургаалыг хүчтэй дэмжигч байсан. Тэр Францисын арга барилаас ч том өөрчлөлтийг авчрах тэмүүлэлтэй нэгэн. Түүнийг асар их оюун ухаан, соёлтой хүн гэж олон нийт үнэлдэг. Эрдо бол Ватиканд хууль дээдлэх ёсыг сэргээнэ гэж итгэдэг талийгаач Францын кардинал Жорж Пеллийн дуртай хүн байсан юм. 2015 онд Эрдо Унгарын үндсэрхэг үзэлтэй Ерөнхий сайд Виктор Орбантай нэгдэж, сүм хийдүүд цагаачдыг хүлээж авахыг уриалсныг эсэргүүцэж байсан юм.
Маттео Зуппи, 69 настай, Итали
2019 онд Францисын кардиналаар томилсон Зуппи сүмийн дэвшилтэт жигүүрт тооцогддог бөгөөд Францисын өвийг үргэлжлүүлж, талийгаач папын ядуу, гадуурхагдсан хүмүүсийн төлөө санаа зовдог байсан үйл хэргийг үргэлжлүүлэх чухал хүмүүсийн нэгд тооцогддог. Тэр ижил хүйстнүүдийн харилцаанд чөлөөтэй ханддаг. Хоёр жилийн өмнө Францис түүнийг Ватиканы Украины энх тайвны элчээр томилжээ. Тэрбээр Оросын үнэн алдартны сүмийн удирдагч, Владимир Путины холбоотон Патриарх Кириллтэй уулзсан. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, энх тайванд уриалж явсан нэгэн юм.
Хосе Толентино Каласа де Мендонса, 59 настай, Португал
Толентино бол Францисын хамгийн залуу өв залгамжлагчдын нэг. Тэрбээр ихэнх асуудлаар Францистай ойр байсан бөгөөд сүм орчин үеийн соёлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг.
Марио Грех, 68 настай, Мальта
Гречийг уламжлалыг баримтлагч гэж үздэг байсан ч 2013 онд Францис сонгогдсоны дараа илүү дэвшилтэт үзэл бодлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Түүний үзэл бодол өөрчлөгдөж байгаа нь түүний өсөлт, өөрчлөгдөх, хөгжих чадварыг харуулж байна гэж түүнийг дэмжигчид үзэж байна. Тэрбээр Европын улс төрийн удирдагчдыг шүүмжилж, эмэгтэй диконуудыг дэмжихээ илэрхийлжээ.
Пиербаттиста Пиццабалла, 60 настай, Итали
2020 оноос хойш Пиццабалла нь Иерусалимын Латин патриарх байсан бөгөөд Ариун газар дахь Христийн цөөнхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС Израил руу дайрсны дараа Пиццабалла Газад ХАМАС бүлэглэлийн барьцаалсан хүүхдүүдийг суллуулахын тулд тууштай тэмцсэн нэгэн юм. Тэрбээр 2024 оны тавдугаар сард Газад айлчилсан.
Роберт Сара, 79 настай, Гвиней
Сара бол уламжлалт үнэн алдартны кардинал бөгөөд нэгэн цагт өөрийгөө Францистай эн зэрэгцэх нэгэн гэж хэлж байсан хүн юм. Тэрбээр "жендерийн үзэл суртал"-ыг нийгэмд заналхийлж буй зүйл хэмээн үзэж, Исламын фундаментализмын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Турксоны нэгэн адил тэрбээр сонгогдвол анхны хар пап болж түүхэнд бичигдэх боломжтой.
Л.Баяр