Арваннэгдүгээр сарын 9-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ бусдыг цохиж гэмтэл учруулжээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ "Цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д хүргэгдсэн гэх дуудлага 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан" гэсэн юм.
Тэгвэл ажлын бус цагаар ажилтнаа зодож танхайрсан Д.Дэлгэрсайхан нь 2020 оны наймдугаар сард УБЕГ-ын даргаар томилогдож байв.
Үүнээс өмнө ч УБЕГ-ын дэд даргаар дөрвөн жил ажиллаж байсан нэгэн юм. Өөрөөр хэлбэл, олон жил даргын суудалд сууж, УБЕГ-т дархлагдсан нэгэн. УБЕГ-ын даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж буй түүний орлого УБЕГ-ын дарга болсноор 37 сая төгрөгөөс 51 сая төгрөг хүртэл өсжээ. Өөрөөр хэлбэл, 14 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин гэр бүлийн орлого нь 11 сая төгрөг. Мөн 440 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй. Үүнээс гадна 31 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших хоёр, эзэмших нэг газартай хэмээн мэдүүлжээ.
Сэтгэгдэл (7)