Нью-Йорк хот түгжрэлийн төлбөрийг хэрэгжүүлсэн АНУ-ын анхны хот болох гэж байна. Хотын амбан захирагч Кэти Хочул "Манай хот гудамжийг хааж, бохирдлыг бууруулж, Нью Йоркийн сая сая иргэдэд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгохын тулд зарим замуудыг нэгдүгээр сарын 05-наас эхлүүлнэ төлбөртэй болгоно" гэжээ.
Өнгөрсөн зургадугаар сард зарим зорчигч болон бизнес эрхлэгчдийн хүсэлтээр хөтөлбөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байсан ч хотын амбан захирагчийн тушаалаар түр зогсоогоод байв. Дахин сэргээсэн төлөвлөгөөний хүрээнд Манхэттэний зориулалтын бүсэд нэвтрэх тээврийн хэрэгсэлд анх санал болгож байснаас бага хураамж авах гэнэ.
Гэсэн хэдий ч уг төлөвлөгөө шинэ ерөнхийлөгч Доналд Трампын эсэргүүцэлтэй тулгараад байна. Түгжрэлийн хураамжийг Нью-Йорк хотын төв болох 60 дугаар гудамжнаас хотын хамгийн том Манхэттен дүүрэгт зорчиж буй тээврийн хэрэгсэлд ноогдуулах ажээ.
Энэхүү хөтөлбөр нь хотын метро, автобус болон нийтийн тээврийн бусад хэлбэрийг удирдан чиглүүлдэг, Нью-Йоркийн дуусашгүй замын хөдөлгөөнийг зохицуулдаг тус хотын тээврийн газарт санхүүжилт бий болгох зорилготой юм.
Хочул пүрэв гарагт шинэчилсэн схемийн дагуу автомашины өдрийн төлбөрийг 9 ам.доллар болгоно гэжээ. Үүнийг өмнө нь 15 ам.доллар байхаар төлөвлөж байсан гэдэг. Бага оврын ачааны машин болон нийтийн тээврийн бус автобуснууд Манхэттэн рүү орохын тулд 14.40 ам.доллар, том ачааны машин, жуулчны автобус 21.60 ам.доллар төлнө.
Л.Баяр