Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн Засгийн газрын үед 5Ш ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас 6 нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхиждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан" гэв.