Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2024 оны 11-р сарын 29-нөөс 2024 оны 12-р сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 29 болон 12-р сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 12-р сарын 01-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 1-3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 12-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.