20 мянган жилийн өмнө чулуун зэвсгийн үеийн хүмүүс агуйн ханан дээр зэрлэг адууны дүрсийг сийлсэн байдаг. Олон мянган жилийн үйл явцад зэрлэг адууны удам гаршуулалт, эрлийзжүүлэлт зэрэг нөлөөгөөр хүний гар дор генээ алдаж, мөхөх ирмэгт ирээд байна.
Өнөөдөр зэрлэг адуунаас цөөхөн төрөл зүйл үлдсэний нэг нь "Пржевальскийн адуу" гэгддэг Тахь юм. 1800 оны сүүлээр Николай Пржевальск гэх Орос эрдэмтэн уг адууг судалдаг байсан учир ийн нэрийджээ. Тахийн сүрэг Европ, Ази даяар суурьшсан байдаг. Гэвч одоо уг адуунууд устах аюулд оржээ.
Уг амьтныг хамгаалах ажлыг түлхүү явуулдаг Прагийн амьтны хүрээлэнгийн мэдээлснээр энэ зүйл 1945 онд хамгийн доод цэгтээ хүрч, ердөө 31 нь л тоологдсон байна. 1969 онд нэгэн монгол эрдэмтэн "байгальд хамгийн сүүлийн тахь амьдарч байна" гэж хэлж байсан удаатай гэнэ шүү.
Одоогийн Монгол адуу өвөг гэлцдэг уг амьтад уг адууг сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Европ, Азийн орнуудад сүргийг үржүүлж, нутагшуулж чадсан нь мөхлийн ирмэгээс аварсан хэрэг байв. Прагийн амьтны хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр 3000 орчим тахь дэлхий дээр байгаа бөгөөд 1000 гаруй нь зэрлэг байгальд бэлчиж байна.
Украины Чернобылийн ослын бүс буюу цөмийн гамшгийн голомтыг тойрсон 2600 хавтгай дөрвөлжин километр талбай нь 1986 онд хүн амьдрахад тохиромжгүй болсноос хойш зэрлэг ан амьтдын орогнох газар болжээ. 1998 онд 30 орчим тахийг уг бүсэд сулласан нь одоо 150 орчим тоо толгойд хүрээд байгаа гэнэ. Бид та бүхэнд дэлхийг тахь хамгааллаар тэргүүлдэг Прагийн амьтны хүрээлэнгийн тахийн сүргийн зургуудыг үзүүлье.
Л.Баяр
Эх сурвалж: CNN