Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан Олон улсын SOTA хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 140 орны Ерөнхий боловсролын сургуулиудын “Бүх Азийн сурагчдын тэмцээн” болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас “Оюуны төв” сургуулийн 16 сурагч, долоон багшийн хамт амжилттай оролцжээ.
Тодруулбал, 5х5 сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэн бол шинжлэх ухааны судалгаа төрлөөр 11а ангийн сурагч Б.Ариунгэрэл, ургамал өнгөт зураг төрлөөр 9а ангийн сурагч Н.Амартайван, амьтан хар зураг төрлөөр 9а ангийн сурагч З.Эрхэс нар шагналт байрт шалгарсан байна. Сурагчдын үзүүлсэн амжилтууд нь Монголын ерөнхий боловсролын сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, сурагчдын авьяас чадварыг өндрөөр үнэлэгдэхэд чухал нөлөө үзүүлэв.
Сэтгэгдэл (1)