“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн тамирчид Монгол үндэсний бөхөөр багийн халз барилдаан хийх гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөж байсан гэдэг. Уг барилдаанд Дархан аварга А.Сүхбат нэг ч уналгүй 10 давж байв. Хайнаа хагалах багийн халз барилдаан ирэх 12 дугаар сарын 15-ны 13 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.
Халз барилдааны жүдо бөхийн багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахлах бол чөлөөт бөхийн багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулга ахална.
Тэгвэл хэн хэн хоорондоо учраа таарсан тухай мэдээллийг хүргэж байна. Доор дурдсан бөхчүүд дээр өөр бөхчүүд нэмэгдэх тул цаг тухайд нь бид мэдээлэх болно.
Нэг баг есөн гишүүнтэй байна. Тэдний долоо нь тойргоор барилдаж хоёр нь сэлгээнд сууна. Мөн дэлхийн медальтай, хөнгөн жингийн зургаан бөхийн барилдаан болох бөгөөд хоёр давсан нь ялалт байгуулах зарчмаар барилдах ажээ.
- Жүдо - Улсын заан Б.Серик VS Чөлөөт бөх - Улсын харцага Г.Ганхуяг
- Жүдо - Улсын начин, МУГТ Л.Отгонбаатар VS Чөлөөт бөх - Улсын начин Э.Батмагнай
- Жүдо - Аймгийн начин Б.Гончигсүрэн VS Чөлөөт бөх - Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ
- Жүдо - МУГТ Д.Төмөрхүлэг VS Чөлөөт бөх - ОУХМ О.Сүлдхүү
- Жүдо - МУГТ Э.Ариунболд VS Чөлөөт бөх - ОУХМ З.Занабазар
- Жүдо - МУГТ Ё.Басхүү VS Чөлөөт бөх - МУГТ Т.Тулга
Л.Баяр