УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр “Засгийн газрын оруулж ирсэн бүтэлгүй төсвийг засах гээд явж байна. Гэтэл Засгийн газрын 13 сайд нь алга. Засгийн газрын ажлыг хийх гэж бид ядаж байна. Том төсөл хөтөлбөрүүдийн гэрээг оруулж ирж ажлаа хиймээр байна. Гэтэл сайд нар нь ирдэггүй, нэг л том зүйл ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй ээ. Хамтарсан Засгийн газар гээд байгаа. Ерөнхий сайд, УИХ нь хамтраад яваад байх шиг. Гэтэл доогуур албан тушаалтнууд нь, сайд нар нь “май” гээд дунд хуруугаа өгөөд, та нартай хамтарна гэж байхгүй шүү гэсэн байдалтай л байна” гэв.