Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд хоёр жилийн ял ногдуулах шийдвэрийг гаргажээ.
Дуучин Б.Амархүүг өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан байдаг. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Энэ хүрээнд нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)