Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай байна. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг албаны хүн хэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.