Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн хуульчилсан байдаг. Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд дараах хэлбэрүүд үйлчилж байна.
Үүнд:
- Хугацаат цэргийн алба
- Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч, сурагч
- Оюутан цэрэг
- Цэргийн дүйцүүлэх алба
- Гэрээт цэргийн алба
Хэрэв 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах эсхүл мөнгөн төлбөрийг төлөх шаардлагатай. Цэрэг татлагын коммист өөрийн биеэр очиж оролцоогүй жилийн тоогоор төлбөр нэмэгдэж 26 нас хүрэхэд заагдсан мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах хүсэлт гаргадаг.
Монгол улсын засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор цэргийн алба дүйцүүлэн хаах мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоосон.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараах үндэслэлээр чөлөөлнө.
- Хугацаат цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй;
- Цагдаа, тагнуул, гамшигтай тэмцэх чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2-оос доошгүй жил тасралтгүй төрийн тусгай алба хаасан 18-25 насны иргэн;
- Эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;
Иргэн мөнгөн төлбөрийн хэмжээг хэдэн онд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн, тухайн оны Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон мөнгөн төлбөрийн хэмжээгээр хэдэн удаа хамрагдсанаас шалтгаалан хувьчилж мөнгөн төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг.
“И-Монгол академи” УТҮГ нь Батлах хамгаалах яам, НЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг цахимжууллаа.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлт” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр цахимаар хүсэлтээ илгээх боломжтой юм.
Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/tsergiin-duitsuulekh-albyg-mungun-tulburiin-khelbereer-orluulan-khaakh-khuselt-khuleen-avakh