-
2016 оны 1 сарын 29
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно
2016 / 01 / 29 | 18:30 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 18.20 минутад эхэллээ.
Үдээс хойшхи хуралдаан 14 цагаас хуралдахаар товлосон ч үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ дахь АН-ын бүлэг тус тус хуралдсан тул ийн хугацаа хойшлоод байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд цаг сунгаж хуралдана гэдгийг мэдэгдэв.
Иймд товын дагуу ”Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тус тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийг баталснаар тооцов.
-
2016 оны 1 сарын 29
АН-ын бүлэг хуралдаж байна
2016 / 01 / 29 | 18:00 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.
Бүлгийн хурлаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Бүлгийн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэхэд бүлгээс гарсан зарчмын зөрүүтэй саналууд унасан. Тиймээс бүлэг энэ асуудал чуулган руу орж хэлцэгдэхийн өмнө саналаа эргэн нэгтгэж байгаа аж.
Бүлгийн хуралдааны дараа чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
-
2016 оны 1 сарын 29
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхний асуудлаараа сонгуулийн санал авах өдрийн товыг тогтоолоо.
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн юм. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгажээ. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжив.
Мөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ.
-
2016 оны 1 сарын 29
Олон нийтэд хүргэх ил захидал
Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:
Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.
Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
-
2016 оны 1 сарын 29
Гэхдээ дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаад байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Мөн дээрх саналтай холбогдож нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал уналаа.
Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасан юм. Түүнчлэн Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал унаад байна.
-
2016 оны 1 сарын 29
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар Эрүүл мэнд, спортын яаманд ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.01.29/ Эрүүл мэнд, спортын яаманд ажиллаа.
Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тус Байнгын хороо 2014 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт болон дээрх өргөдлүүдээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар 2016 оны 01 дүгээр сарын 18-нд нийслэлийн зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэр бүхий хувийн эмнэлгүүдийн ажилтай газар дээр нь танилцсан бол дараа өдөр нь Улсын клиник эмнэлгүүдийн удирдлагууд, өрхийн эмнэлгийн удирдлагуудыг хүлээж авч ажил хэргийн уулзалт хийж, санал солилцсон юм.
Дээрх ажлуудын үр дүнд эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, ялангуяа Байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж Эрүүл мэнд, спортын яамны удирдлагуудад өнөөдөр танилцуулсан юм.
Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ, эмнэлгийн удирдлагуудтай биечлэн уулзаж санал солилцоход архи, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүдийг хүлээн авахгүй байх, Энэрэл эмнэлгийн онцлог үйл ажиллагаанд нийцүүлэн тус эмнэлэгт ажиллах нөхцөлийг “хүнд нөхцөл”-д хамааруулах, сүрьеэгээр өвчилсөн орон гэргүй иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээн авдаг болгох, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгох, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулах, төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг зөв, бодитой тогтоох механизмыг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг өвчтөнд үзүүлсэн бодит үйлчилгээгээр санхүүжилт авдаг байх, эм худалдан авах тогтолцоог сайжруулах, эм тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг саналуудыг гаргаж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар зарим эмнэлгүүд тухайлбал, Клиник, Нийгмийн эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв нь бүтэц үйл ажиллагааны стандартгүй ажиллаж байгаа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээгүй, барилгын урсгал засвар хийгдэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийг хуримтлагдан хөгц, мөөгөнцөртсөн зэргээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 85 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг дутагдлууд илэрчээ гэв. Иймд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дагуу салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцохоор уулзаж буйгаа дуулгав.
Уулзалтад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож, тус салбарт ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, эрүүл мэндийн салбартай холбоотой нийт өргөдөл, гомдлын 40 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний талаар гарч буй гомдол, санал, 4,6 хувь нь эмч, эмнэлэгийн ажилтнуудын ёс зүйтэй холбоотой асуудал байдаг бол 30 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо хийлгэхэд дэмжлэг үзүүлэх хүссэн өргөдөл байдаг гэлээ. 2015 оны өргөдөл, гомдлын биелэлт 98 хувьтай байгаа, нийт хүсэлтийн дийлэнх нь эмчилгээний зардалтай холбоотой өргөдөл ирүүлсэн байдаг гэж танилцуулсан юм.
Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж салбарын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 29
Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж салбарын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 29
УИХ дахь “Шударга ёс” эвсэл задрах тухай яриа удахгүй биеллээ олох бололтой. Энэ нь ганцхан хүүгийн нүүдлээс хамаарах болжээ. Өөрөөр хэлбэл, хүүгийн хийсэн нэг л нүүдэл “Шударга ёс” бүлгийг тарааж, УИХ дахь гуравдагч хүчний орон зайг бүтэцгүй болгож дөнгөнө. Тэр хүү нь О.Баасанхүү. Түүний ноён Н.Энхбаяр. Тэрээр ноёныхоо эрх ашгийн төлөө хийж болох байсан зарим нүүдлээ хийгээгүй. Бүр тодорхой хэлбэл, түүнд эвслийг задлах боломж өмнө нь хэдэнтээ гарч ирсэн. Өөрөө ч шаардлагатай бол “Шударга ёс” эвслийн бүлгийг гар мухарлаж чадна гэдгээ мэдэгдэж байсан. О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан ч зорилгодоо хүрч чадаагүй. Учир нь түүний харьяалагддаг “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь түүнийхтэй зөрж байлаа. Бүр тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Х.Тэмүүжинг тухайн үед шууд хамгаалсан. Ноён нь өөрийн хүүгийн нүүдлийг үл тоож, бусдын бэрстэй үгсэн тохирсон гэсэн үг.
Тэр хүү нь О.Баасанхүү. Түүний ноён Н.Энхбаяр. Тэрээр ноёныхоо эрх ашгийн төлөө хийж болох байсан зарим нүүдлээ хийгээгүй.
Хүү нар хэзээд гомдомхой байдаг жамтай. Ноёндоо гологдоно, эсвэл чамлагдана гэдэг бол хүү нарын тэвчих зүйл биш. Магтаал сонсохын оронд шүүмжлүүлэх, хийсэн бүхнийг нь үл тооход тэд дургүй. Тиймдээ ч Х.Тэмүүжингийн асуудал дээр өөрийнх нь эсрэг зогссон ноёндоо О.Баасанхүү гишүүн дотроо гомдол зуугаад хоцорсон. Энэ гомдол бэтэг болж явсаар, одоо хагарах гэж байна. Түүний гомдол эвслийн УИХ дахь бүлгийн хувь заяаны үнэ хүрч мэдэх нь.
Тиймдээ ч Х.Тэмүүжингийн асуудал дээр өөрийнх нь эсрэг зогссон ноёндоо О.Баасанхүү гишүүн дотроо гомдол зуугаад хоцорсон.
Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ хэдийнэ шийдчихсэн юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, тэд энэхүү шийдвэрээ гаргаад удаж байгаа бөгөөд гагцхүү нэг л шалтгаанаар түр харзнаж буй гэнэ. Тэр шалтгаан нь О.Баасанхүү гишүүнтэй нийлж, гурвуулаа хамт гарахаар хүлээж байгаа аж. Хэрвээ тус бүлгээс гурван гишүүн гарсан тохиолдолд УИХ-д “Шударга ёс” эвслийн бүлэг гэж байхгүй болно. Юу гэвэл, УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй улс төрийн нам, эвсэл албан ёсоор бүлэг байгуулах эрхтэй болдог. “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд одоогоор 10 гишүүнтэй. Дээрх гурав хэрэв бүлгээс гарчихвал тус эвслийн үлдсэн долоон гишүүн бүлэггүй болно гэсэн үг.
Тус бүлгээс гурван гишүүн гарсан тохиолдолд УИХ-д “Шударга ёс” эвслийн бүлэг гэж байхгүй болно.
“Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэггүй болох нь улс төрд ямар үр дагавар авчрах вэ. Шулуухандаа “Шударга ёс” эвслийн хувьд улс төрийн шийдвэрүүдэд голлох нөлөөтэй оролцдог уламжлал алдагдана. Тэд завсарлага авах эрхгүй болно. Тиймд аливаа асуудал, хуулийн төслүүд дээр өөрсдийн эрх ашгийг тусгуулахын тулд завсарлага авч, шийдвэрийг гацаах, хойшлуулах, тохироо хийх боломж нь хязгаарлагдана гэсэн үг. Цаашлаад эвсэл өөрөө задрах, тарах ч аюултай болж ирнэ. УИХ-ын дэд дарга Л.Цог бүлгээсээ гарвал дэд даргын суудлаа ч мөн өгнө. Энэ нь эвслийн бүлэг задрах асуудлыг зайлшгүй хөндөж таарна. Мөн бүлэг тарвал УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д орж ч магадгүй нөхцөл байдал үүснэ.
Энэ нь эвслийн бүлэг задрах асуудлыг зайлшгүй хөндөж таарна. Мөн бүлэг тарвал УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д орж ч магадгүй нөхцөл байдал үүснэ.
Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн бүлгийн хуралд ширүүн маргаан өрнөсөн нь үүний нотолгоо. Тэр үеэр бүлгийн зарим гишүүн бүлгээсээ гарна гэж эвслийн дарга Н.Энхбаярыг сандаргасан сураг ч дуулдсан. Г.Уянга, Л.Цог нарын тухайд бүлгийг задлаад зогсохгүй, эвсэл тарах ёстой гэсэн байр суурь баримтлах болсон гэнэ.
Үүнд ноён Н.Энхбаярын ааш авир их нөлөө үзүүлж буй бололтой. Н.Энхбаярын зүгээс тэднийг өөрийн үгээрээ байлгах гэж хичээдэг ч харамсалтай нь тэд түүний бодлого, байр суурийг үл тоож, сөргөлдөх нь их. Н.Энхбаярт тал засах, хариу бодох шаардлага тэр хоёрт байхгүй. Учир нь тэр хоёр бол Н.Энхбаярт тал засч, аялдан дагасныхаа төлөө намын жагсаалтад дээгүүр бичигдэн гарч ирсэн хүмүүс биш, тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан хоёр. Тиймдээ ч Г.Уянга өөрийн эвслийг ил тод шүүмжилж чаддаг. “Шударга ёс эвсэл 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө “Ард түмний байгалийн баялгийг гадаадынхантай хуйвалдаж, цөлмөж байгаа явдлын эсрэг тэмцэнэ” гэж хэлээд “Таван хувьсгал” хөтөлбөр дэвшүүлсэн.
Тэр хоёр бол Н.Энхбаярт тал засч, аялдан дагасныхаа төлөө намын жагсаалтад дээгүүр бичигдэн гарч ирсэн хүмүүс биш, тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан хоёр.
Монголын ард түмэн УИХ-д байгаа 10 хүнийг харж биш, энэ баримт бичгийг хараад 23 хувийн санал өгсөн. Харамсалтай нь, Монголыг зарсан энэ Засагт хамтарч байгаа чинь баримт бичгээ үгүйсгэсэн хэрэг болж байна. Яг өнөөдрийн энэ тохиолдолд Дубайн гэрээг зарсан, Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг тавиад туучихсан, улсаа өрөнд оруулчихсан Ерөнхий сайдын доор ажиллах зарчим чинь юу юм бэ. Таван хувьсгалыг таван сайдын суудлаар сольж байна” гэж тэр хатуу хэлсэн. Үүнд Н.Энхбаяр мэдээж тааламжтай хандахгүй нь тодорхой. Ямар сайндаа л МАХН-ын дарга ирэх сонгуульд өрсөлдөх эрхтэй чинь ярина гэж сүрдүүлсэн тухай Г.Уянга өөрөө хэлсэн. Нөгөөтэйгүүр, “Шударга ёс” эвслийн сайдын бялуунаас хүртээгүй гурван хүн нь Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог гурав.
МАХН-ын дарга ирэх сонгуульд өрсөлдөх эрхтэй чинь ярина гэж сүрдүүлсэн тухай Г.Уянга өөрөө хэлсэн.
Энэ нь бас санамсаргүй тохиолдол яавч биш. Ноёндоо үл тоогдсон, ноёныхоо хормойноос ноцсон хоёр нэгдээд авбал Н.Энхбаярт чамгүй аюул тарина. Тэднийг МАН араас нь сумлаж буй. “Шударга ёс” эвсэл ард түмний эрх ашгийн төлөө бус, албан тушаалын бялуу хүртэх, даргынхаа улс төрийн замыг цэвэрлэх л зорилготой улс төрийн нэгдэл болж хувирсанд тэд бухимдаж байна. Түүгээр ч зогсохгүй, эвслийн нөгөө нам болох МҮАН цаагуураа тун дурамжхан байгаа. Тэр нь тус намын дарга М.Энхсайханы Н.Энхбаярыг илэрхий шүүмжлэх болсон байдлаас илт анзаарагдаж эхэлсэн. Н.Энхбаяр ч яаж зүгээр суух вэ. МҮАН-ын даргыг сольж, өөрийнхөө үгээр байх нэгнийг сонгож тавих оролдлогыг хөндлөнгөөс шургуулж байсан ч гэж сонсогддог. Мань хүн М.Энхсайханы МАН-тай дотносох болсон үйл хөдлөлийг алсуураа зэвүүцэн харж буй гэх.
Бүлэггүй нам хэрхэн зовдогийг 2004-2008 оны АН-ын жишээ харуулдаг. “Эх орон-Ардчилал” эвсэл сонгуулийн дараа задарснаар АН хэдий 25 гишүүнтэй ч УИХ-д бүлэг байгуулж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулгарсан.
Уг нь сонгууль хүртэл эвслээ тавиад туучихгүй байх сонирхол Н.Энхбаярт бий. Гэвч энэ хэдэн шатрын бод, богууд нь өөрийнх нь хүссэнээр нүүж өгөхгүй мань ноёныг зовоож байна.
Бүлэггүй нам хэрхэн зовдогийг 2004-2008 оны АН-ын жишээ харуулдаг. “Эх орон-Ардчилал” эвсэл сонгуулийн дараа задарснаар АН хэдий 25 гишүүнтэй ч УИХ-д бүлэг байгуулж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулгарсан. Тэгээд арга ядахдаа бүлэг биш, зөвлөл гэж ор нэр төдий бүтэц байгуулаад тухайн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсныг санаж байна. Тэгвэл бүлэг гэх УИХ дахь бүтцээ алдах нь улс төр дэх байр сууриа тодорхой хэмжээгээр алдаж байгаагийн л шууд хэлбэр. Уг нь “Шударга ёс” эвслийн бүлэг анх байгуулагдахдаа 11 гишүүнтэй байсан. Харамсалтай нь энэ бүлэгт урвалт, шарвалт, дотоод хагарал харагдаж байгаагаасаа ч илүү их байна. УИХ-ын гишүүн Д.Батцогт эвслийн бүлэг ерөнхий зарчмаасаа ухарч байна гэж үзэн МҮАН-ныг орхин АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д элссэн. Одоо Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-ын гишүүнчлэлээ сэргээж магадгүй байна.
Уг нь “Шударга ёс” эвслийн бүлэг анх байгуулагдахдаа 11 гишүүнтэй байсан.
Олон өнцгөөс дүгнэвэл, “Шударга ёс” эвслийн бүлэг нуман тулгуурт орчихоод, хүнд нөхцөл байдалтай тулгарчээ. Өнөөдөр бүлэг нэртэй ч үнэндээ улс төрийн үнэ цэнээ хэдийнэ алдсан. Хурлаа ч хийж чадахгүй болсон нь нууц биш. Бүлгийн гишүүд нь тоохоо больсон. Даргыг нь солихгүй бол хуралдаа суухгүй гэж захын гишүүн нь шантаажилдаг болсон. Сайдын суудалд суусан давхар дээлтэй хэдийнх нь зав ч хүрэхгүй, чадал ч хүрэхгүй байх шиг. Ингээд энэ бүлэг сүр бараатай ч дотроосоо нурж буй эзэнгүй туурийг санагдуулах болов.
Даргыг нь солихгүй бол хуралдаа суухгүй гэж захын гишүүн нь шантаажилдаг болсон.
Одоо О.Баасанхүү сэлэм эргүүлээд эхэлбэл “Шударга ёс” эвслийн бүлэг албан ёсоор байхгүй болж мэднэ. Хүү ухарч нүүдэггүй учиртай. О.Баасанхүү одоо ноёноо сөрж нүүхээс буцахгүй болсон байна. Учир нь тэр нэгэнтээ Н.Энхбаярын үгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авснаар нүүдлээ буцаасан.
О.Баасанхүү одоо ноёноо сөрж нүүхээс буцахгүй болсон байна. Учир нь тэр нэгэнтээ Н.Энхбаярын үгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авснаар нүүдлээ буцаасан.
Ингэх нь түүнд таалагдаагүйгээр зогсохгүй улс төрийн нэр хүндийн хувьд өөрөө хохирол хүлээсэн юм. Тиймд одоо дахин ухарч нүүх нь юу л бол. Ямар сайндаа О.Баасанхүүгийн хаалгыг Н.Энхбаяр өшиглөж гарсан тухай сураг дуулдахав дээ. О.Баасанхүү гишүүн нэгэнтээ “Шударга ёс” эвсэл “Шударга бус” эвсэл болсон тухай шулуухан хэлж байсан. Одоо тэр нүүдлээ хийхэд бэлэн болжээ. Гагцхүү ямар нүүдэл хийх бол? Ноён руугаа нүүх үү, сөрж нүүх үү. Харах л үлдлээ.
О.Баасанхүү: Бид гурав бүлгээ задалъя гэж ярилцсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараахь тодруулгыг авлаа.
-УИХ олонхиороо Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдвэл таны дараагийн улс төр юу байх вэ?
-Огцруулахгүй гэж шийдэхгүй гэж найдаж байгаа.
-Гэхдээ АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахгүй гээд шийдчихсэн ш дээ. Дээр нь танай “Шударга ёс” эвслийн бүлгийн олонхи нь Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн биз дээ?
-“Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар олонхи болж чадаагүй нь үнэн. Гэхдээ УИХ-д олонхийг бүрдүүлэх эрх нь бидэнд бий. Тиймээс манай бүлэг ташуур нь байх ёстой юм. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар нь ташуур хийж байгаа эвслээ, намаа хангалттай хулхидлаа, хуурлаа. Үгийг нь сонсохгүй байна. АН биднийг ашиглаж, биднээр дамжуулж хүчирхийлэл л хийж байна. Гэтэл манай эвсэл юу ярьж байлаа. Оюутолгойн Монголын хувийг 51-д хүргэе, Тавантолгойн 10 хувийг ард түмэндээ өгье, хэлмэгдүүлэлтийг зогсооё гэсэн. Гэвч Оюутолгой, Тавантолгой ямар байгаа билээ, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж хоморголон халдаг хэвээрээ л байна. Уг нь энийг болиулах боломж манайд байсан юм ш дээ. Үүнийгээ ашиглаагүй учраас АН түрэмгийлэл үйлдэж байна. Ийм байхад бид УИХ-ын сонгуульд ороод юу гэж хэлэх юм. Арвуулаа байсан учраас аргагүй хүчинд автсан гэх үү. Ард түмэн тийм хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж та нар тэр үед дуугарах хэрэгтэй байсан юм гэнэ биз дээ. Тиймээс би тэр үүргээ биелүүлэхээр явж байна. Харамсалтай нь, “Шударга ёс” эвслийн бүлэг, миний байр суурь хоёр даанч их зөрүүтэй юм даа.
-УИХ-ын сонгуулиар 11 суудалтай болсон “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гишүүн АН руу орж арвуулаа болсон. Одоо дахиад Г.Уянга, Л.Цог нарын гишүүд бүлгээсээ гарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бид ярьж байгаа. Тэр хоёр намайг хүлээж байгаа юм. Юу гэхээр, бид гурав бүлгээс гарчихвал цаана нь долоон гишүүн үлдээд “Шударга ёс” эвслийн бүлэг задарна. Энэ тухай бид гурав хэд хэдэн удаа ярилцсан. Нөгөө хоёр хэдийнэ бүлгээсээ гарна гээд шийдвэрээ гаргачихсан. Намайг л хүлээж байгаа. Миний хувьд Засгийн газрыг огцруулж чаддаг бол бүлгээ задалъя гэсэн бодолтой явсан. Үгүй бол бүлэгтэй бай гээд ард түмэн эрх өгч байхад би бүлгийг задалж болохгүй. Мэдээж “Шударга ёс” эвслийн бүлэг өөрөө чадамжгүй болчихвол би задлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Чадамж гэдэг юу вэ. Одоо танай бүлэг чадамжтай байгаа юу?
-Миний харж байгаагаар чадамжгүй болсон. Энэ талаар би хатуу шаардлага тавьсаар ирсэн. Арван гишүүний долоо нь МАХН-ынх, гурав нь МҮАН-ынх. Гэтэл тэр гурван хүн нь бүлэг удирдаад явж байна ш дээ. МҮАН-ын гишүүн Н.Батцэрэг гээд нэг сайд байгаа ш дээ. Тэр хүнээр 90 жилийн түүхтэй, өөрөө долоон гишүүнтэй нам бүлгээ удирдуулж байгааг манай жирийн гишүүд бухимдалтай хүлээж авч байгаа. Иймээс чадамжгүй явахын оронд МАХН-ын долоон гишүүн шууд МАН-ын бүлэгт ороод бүдүүн бүлэг байгуулбал яасан юм бэ. Ингэж багцлагдаж байж АН-ын дарангуйллыг зогсооно.
-Та тэгээд бүлгээ задалчихвал МАН-ын бүлэгт орох юм уу?
-Манай долоон гишүүн орох ёстой. Угаасаа ард түмэн МАХН, МАН хоёрыг нийлж ял гэж байгаа. Түүнээс нэг нь ял гээгүй шүү. Нэг нэгийгээ байхгүй болго гээгүй. Би 21 аймгаар яваад иргэдтэй уулзаж байхад бүгд л МАН, МАХН хоёр нэгдэж ялах ёстой, АН-ын үед ард түмний амьдрал сүйрдэг юм байна гэж байна лээ. Тэгэхээр МАН-тай гэрээ байгуулаад бүдүүн бүлэг байгуулъя. Үүнийг би хоёр намд уриална. Угаасаа ч сонгууль ойртчихлоо.
-Л.Цог, Г.Уянга хоёр бол тойргоос сонгогдсон гишүүн. Харин жагсаалтын гишүүн учраас та бүлгээ задалж чадахгүй байгаа юм уу. Эргэж татагдана гээд...?
-Ард түмэн энэ 76 гишүүнийг эргүүлэн татах ёстой гэдэг. Ёстой тэгж хүсч байгаа. Гэвч өнөөгийн хууль, эрх зүйн орчинд тийм боломж байхгүй. Нам нь жагсаалтын гишүүнээ хөөсөн ч тэр хүнийг эргүүлэн татах боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусдаг. Үүнээс өмнө чөлөөлөгдөх үндэслэл нь нэгд өөрөө хүсвэл, хоёрт эрүүл мэндийн шалтгаан, гуравт гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол ажиллах боломжгүй болдог. Харин нам нь ч юм уу, хэн ч юм эргүүлэн татъя гэвэл одоогийн хуулиар боломжгүй. Төрийн дээр нам биш, намын дээр төр байдаг учраас тэр л дээ. Нам нь төрийн дээр байдаггүй учраас л Д.Арвинг намаа солиход, Ц.Цолмонг намаа өөрчлөхөд юу ч болоогүй ш дээ.
Д.Дамдинжав
-
2016 оны 1 сарын 29
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн арга хэмжээ “Нэгэн дээвэр дор” сэдвийн хүрээнд боллоо. Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэнд, спортын яам, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлаг, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээг Шадар сайд Ц.Оюунбаатар нээж, “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилтууд, хийж, хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаараа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгох тогтоолыг гаргаж, энэ шийдвэрээ олон нийтэд хүргэсэн. Энэ бол санамсаргүй тохиолдол, зүгээр нэг тунхаг, уриа лоозонгийн чанартай зүйл биш. 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан нь Шийдлийн Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдал, хэрэглэгчдийнхээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээл, сорилтуудыг удаан хугацаанд судалж үзсэний үндсэн дээр тодорхой асуудлуудыг нийгмийн хүрээнд шийдвэрлэн, гаргасан шийдвэрийнх нь үр дүн хэрэглэгч нэг бүрт хүрч тэр чинээгээрээ иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлж байхаар бодож төлөвлөсөн Засгийн газрын шийдлүүдийн нэг юм гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг шөнийн тарифаар ялгавартай тогтоон хямдруулсан, УИХ-аар 2016 оны мөнгөний бодлого батлуулахдаа арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгасан, аймаг орон нутгийн бензин шатахууны үнийг Улаанбаатар хоттой ойролцоо үнээр тогтоож эхэлсэн, түр хугацаанд зогсонги байдалд орсон ипотекийн орон сууцны зээлийг хэвийн үргэлжлүүлэх болсон, иргэд, худалдан авагчдад НӨАТ-ын 2 хувийг буцаан олгохоор болсон гээд Засгийн газраас ард иргэд рүүгээ, хэрэглэгчид рүүгээ хандсан олон шийдвэрүүдийг гаргасан. Мөн 11 11 төвийг нээж, Төрийн үйлчилгээний цахим машинд төрийн 25 үйлчилгээг цахимаар оруулсан, удахгүй төрийн 167 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх шинэ төв Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн. Энэ төвийг Улаанбаатар хотын хүн ам олонтой бусад газруудад, аймгийн төвүүдэд байгуулахаар Засгийн газраас төлөвлөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Төрийн байгууллага шалгадаг, хянадаг, зогсоодог бус зөвлөдөг, тусалдаг, дэмждэг үндсэн зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. Төрийн бүх үйлчилгээг хүнд сурталгүй, ойлгомжтой, хөнгөн шуурхай байхаар зохион байгуулж, эцсийн үр дүн тоогоор бус хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтээр хэмжигдэнэ гэдгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл сэргэн, олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн учраас хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн эко цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрч буй үйлчилгээ олон улсын стандарт, чанарын шаардлага хангаж байхыг үндэсний хэмжээнд хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.
Мөн тэрээр Засгийн газар 2016 оныхоо үндсэн зорилгоо тодорхойлж чадсан. Үр дүн нь бидний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаална. Төрийн байгууллагууд энэ ажилд манлайлж оролцож чадвал араасаа 3 сая хэрэглэгчийгээ дагуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд нэг зорилгод хүрэхийн төлөө нэгэн дээвэр дор хамт зүтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 29
“Хэрэгжилт, хяналт, хариуцлага” хурлаар яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
-
2016 оны 1 сарын 29
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.
Тэднийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой хэмээн үзсэн байна.
Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Эгүүлэн татаж буй Элчин сайд нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо ямар шалгууртай байдаг, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах, гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт Улсын Их Хурлын гишүүд тэдний анхаарлыг хандууллаа.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн захиасыг хэрэгжүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүслээ.
Үүний дараа гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
-
2016 оны 1 сарын 29
цахилгаан эрчим хүчийг
-
2016 оны 1 сарын 29
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл
Илгээх
Хэвлэх
СЗХ-ны даргыг чөлөөллөө
6 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяаг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм байна.
Одоо чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тодруулбал, Хятад улсад суух Элчин сайдаар Д.Батхуягийг, БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж нарыг тус тус томилуулахаар оруулж ирсэн байна.
-
2016 оны 1 сарын 29
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлсэн үг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дургүйцлийг хүргэж Төрийн ордонд нэгийгээ хэл,амаар доромжлох улмаар барилцаж авахад хүргэжээ. Энэ үед тэднийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар салгасан байна.
Тодруулбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Иймээрхүү асуудлаа олон түмнээс асуух хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Ганц том гэрээ хийхдээ, сонирхлын зөрчилтэй компани сонгож гэрээ байгуулчихаад тэрийг том дарга хийгээд улс орныг хүнд байдалд оруулчихсан байгаа. Эрх барьж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа. Чамайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхад Оюутолгойн гэрээ байгуулагдсан” гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Андуураад байна. Мэдэхгүй байж”
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Чи ямар ч байсан сайд байсан. Ч зардлаа хянаж байхгүй яасан юм. Оюутолгойн онгоцны буудлыг “Арц суварга” компани барьсан. 15 сая долларын төсвийг чи 65 сая доллар болгосон. Энэ чиний компани гэсэн. Шалгуулна за юу”.
Ийн маргасны дараа тэд танхимаас гарч, энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн Д.Ганхуяг гишүүнийг долироор нь дуудаж доромжилсноос гадна барьж авч боомилсон байна.
Уг үйл явдлыг харж суусан хүмүүс Ч.Хүрэлбаатар гишүүнийг овлигогүй, онгироо зан гаргасан хэмээн ярьж байжээ.
Т.Энхэлээ
-
2016 оны 1 сарын 29
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
-
2016 оны 1 сарын 29
Өчигдөр чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан сүүлийн нэг жилд тогтоогоогүй рекордыг эвдэж өндөр ирцтэйгээр шөнийн 00.45 цаг хүртэл халуухан уур амьсгалтайгаар хуралдлаа. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос Х.Болорчулуун гишүүн гадаадад ажилтай, Х.Баттулга гишүүн ирээгүй байсан бол сүүлд ирснээр гишүүдийн ирц 98 хувьтай болсон юм.
-
2016 оны 1 сарын 29
09.00 цагаас:
1.Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.
3.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.
4.Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
14.00 цагаас:
1.Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.
2.Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
3.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
4.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
5.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
6.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
7.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
9.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:
10.“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
11.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
-
2016 оны 1 сарын 29
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
-
2016 оны 1 сарын 29
Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.01.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, М.Энхболд, А.Бакей, С.Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Л.Болд, Ч.Улаан, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, Г.Баярсайхан, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Д.Арвин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Оюу толгойгоос Монгол Улс 2030 он хүртэл ногдол ашиг авахгүй боллоо гэж байгаа нь үнэн үү хэмээн лавлаж байлаа. Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгасанаар Монголын талд ирэх өгөөж нь 47 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Ингэхдээ зэсийн үнийг зах зээлийн хамгийн багаар бодоход ийм тоо гарч байгаа бөгөөд зэсийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгөний хэмжээг нэмж тооцоогүй гаргасан тооцоо хэмээн тодотгосон.
УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргахдаа үндэслэлд хариуцлагатай хандах ёстой атал хөнгөн гоомой ханджээ хэмээн хэлсэн. Тэрбээр, хэт улстөржилт бизнесийн замналд саад болдог. Асуудалд ийм байдлаар хандвал, Оюу толгойг зогсоовол улс орны эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, ард түмэн хохирно. Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг, улс төрийн тогтвортой байдлыг нүд цавчилгүй харж суугаа. Сонгуульд хэн ч ялж болно. Харин эх орноо л бодоцгооё гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан таван жилийн хугацаанд жилд 6500-аас 10000 хүн ажиллаж ирсний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна гээд одоогийн байдлаар манай улсад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаагаас улсын төсөвт 1.3 тэрбум, дотоодын аж ахуй нэгжүүдээс 4.0 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь Монгол Улсын эдийн засгийг гурав дахин томроход голлох үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж байлаа.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн хэмээн хэлсэн юм.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон байр сууриа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа энэ үед би өөрийн санаагаа товч хэлье. Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдагаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийгээ ургуулдаг больё. Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” хэмээсэн юм.
Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 28
УИХ-ын гишүүн Г.Уянга тус төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн асуудлыг лавласан. Уг асуултад ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, ”Амьдрал дээр бодсон санаснаар өөр байдгийн нэг жишээ нь Оюутолгойн төсөл. Анхны ТЭЗҮ-г боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлд өгч байх үед 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүх ажиллагаа явна гэсэн тооцоо гарч байсан. Эрдэс баялгийн зөвлөлд ТЭЗҮ-г өргөн барихын хамт ойрын үед ахин шинэтгэж оруулна гэсэн тохироог хоёр тал хийсэн. 2010 онд Эрдэс баялгийн зөвлөл ТЭЗҮ-гээ шинэчлэхийг хүссэн. Тухайн үед ТЭЗҮ-гээ заасан хугацаанд боловсруулж амжаагүй. Учир нь холбогдох нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тиймээс Эрдэс баялгийн зөвлөл, Маргаан таслах зөвлөл судалж үзээд бодитойгоор 1,4 тэрбум долларын хэтрэлт гарсан нь гарцаагүй хэмээн дүгнэсэн. Энэ битгий хэл, үүнээс жижиг төсөл ч анхны хөрөнгө оруулалтаасаа хэтрэх явдал бишгүй байдаг. Хөрөнгө оруулалтын хэтрэлт нь Монголын Засгийн газрыг ч, хөрөнгө оруулагчдыг ч хохироож байгаа. Иймээс ноогдол ашиг авах хугацаа хойшлуулсаар байна” гэсэн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн үеэр, ”Засаг төр тогтвортой байвал эдийн засаг сэргэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа хийгээд явж байна. Эрх зүйн бүрэн чадамжтай” гэсэн тайлбар хийв.