-
2016 оны 1 сарын 28
Хамгийн гол нь энэ үйл явдал нь УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд том ”зодоон”-ыг үүсгэж орхилоо. Уг зодоон цаашид улам хурцдаж мэдэхээр байна. УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар сард болох дунд суудлын хуралдаанаас урьдаж өөрсдийнхөө довтолгоог хийж орхисон нь өчигдрийн үйлдэл байлаа.
Ер нь Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын маргаан эртнээс эхлэлтэй гэж хэлж болно. Сүүлийн үед УИХ-ын батласан ихэнх хуулиудыг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож байгаа нь эцэстээ “Зи” даргын тэвчээрийг барж орхижээ.
-
2016 оны 1 сарын 27
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
-
2016 оны 1 сарын 27
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.27/ хуралдаан 14 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
тогтоолын төслийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгосон байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас гурван санал тусгайлан ирүүлсэн. Хууль санаачлагчид хаврын ээлжит чуулганаар нийтдээ 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлснийг дурдав.
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнэээ танилцуулав.
Ингээд байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
-
2016 оны 1 сарын 27
Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэв
-
2016 оны 1 сарын 27
Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэддээ, Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй бөгөөд хуулийн зарим зүйл, заалтууд хуучирсан, холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хэрэгжих боломжгүй болсон байна. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсныг дурдав.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлтэй юм. Уг хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хуулийн төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар тусгасны зэрэгцээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсныг өөрчилж санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэх, түүнчлэн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоохоор тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын санаачилж, энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Сонгуулийн тухай хуультай нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хуулийн төсөл нь 1 зүйл, 1 заалттай юм.
Уг хуулийн төслөөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
-
2016 оны 1 сарын 27
hhhhhh
-
2016 оны 1 сарын 27
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 1 сарын 27
гурван жилийн өмнөхтэй харьцуулахад, инфляцийн дарамт багасч, 2.9 хувь руу орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны зургадугаар сард жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхлэхэд инфляци 14 хувьтай байсан бол одоо 2.9 хувь руу орсон. Энэний үр дүнд 80 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдсан. Үр дүнд нь дундаж орлоготой өрхийн тоо өссөн. Тодруулж хэлбэл, 2011 онд сарынх нь орлого 2.3 сая төгрөгт хүрдэг дундаж амьдралтай өрхийн тоо нийт өрхийн 39 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 70 орчим хувьд хүрсэн аж. Тиймээс энэ төрлийн ипотекийн зээлийн хүүг бууруулах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
-
2016 оны 1 сарын 27
Иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалт зохион байгуулав
-
2016 оны 1 сарын 27
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 1 сарын 27
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул М.Зоригт гишүүн анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Импортын цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ
Үүний дараа Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг. Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, импортлогч компанийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхөд хэрэглэгчдэд очих цахилгааны үнэнд НӨАТ-ын албан татвар тооцогдох эсэхийг лавласан бөгөөд түүний асуултад ажлын хэсгээс ”нэмж тооцогдоно” гэсэн хариуг өгч байсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй хоёр санал гарсан. Уг саналуудыг байнгын хорооны дарга уншиж танилцуулсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ажлын хэсэг байгуулав
Хуралдааны төгсгөлд бусад асуудлын хүрээнд нэр бүхий 16 гишүүний санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь тус байнгын хорооны дарга Ч.Улааныг томилов. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байнгын хороодын хамтарсан тогтоолд оруулах саналын талаар хэлэлцэж, гаргасан саналуудыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 27
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
-
2016 оны 1 сарын 27
Чингис бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөнийг ил болгов
-
2016 оны 1 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.27/ Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлаас 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолыг баталсан юм. Энэхүү бодлогын баримт бичгийн 3.2.2-т нөөц нь тогтоогдсон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын адил тогтооно; 7.1-т Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон техник, технологи, аюулгүй байдал, хамгаалалт, баталгаа, хариуцлага, эрх үүрэг болон цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлнэ; 7.3-т Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, цөмийн энерги ашиглах явцад учирч болох эрсдэл, түүнийг даван туулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тус тус заажээ.
Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг орлуулан тооцох, түүнд нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалт бий. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна гэж тусгасан байдаг ч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ тусгагдаагүй аж.
Иймд цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлагын үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 27
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.01.27/ өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэр замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тус тус тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 27
ИЗНН АН-тай эвсэх эсэхээ өнөөдөр шийднэ
2016 / 01 / 27 | 10:04 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0
ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр хуралдаж, сонгуульд АН-тай нэгдэж оролцох эсэхээ шийдвэрлэх болжээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч 11 дүгээр сарын 25-нд хуралдах үеэрээ 2016 оны сонгуульд ИЗНН-тай эвсэж оролцох талаар яригдаж байсан. Харин дараа нь ИЗНН-ын энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл энэ сарын 23-нд хуралдсан ИЗНН-ын Үндэсний хорооны хуралдаанаар сонгуульд дангаараа болон эвсэж орох талаар олон санал гарсан тул тус намын удирдлагууд энэ талаар судалж үзэхээр болсон аж.
Тиймээс өнөөдөр ИЗНН-ын удирдлагууд хуралдаж, энэ талаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ.
-
2016 оны 1 сарын 27
УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсох юм.
-
2016 оны 1 сарын 27
“Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы оролцогч Та бүхэнд баяр хүргэж чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
Жил бүрийн чуулганд оролцдог уламжлалтай. Энэ удаа гурван сэдвийн хүрээнд ярих бөгөөд эхнийх нь нутгийн хөгжил бол улс орны хөгжлийн үндэс гэдэг санаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байдаг. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хөгжлөөс улс орны хөгжил шалтгаална гэсэн үг юм. Орон нутгийн хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж орон нутгийн хөгжлийн санг төсвөөс санхүүжүүлж эхлээд 4 жил болж байна.
Хөгжил рүү тэмүүлэх, түүнд хүрэх, хүрсэн түвшнээ зохих байдлаар хадгалах нь урт хугацаатай бодлогын үр дүнд хэрэгжих учиртай. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар “аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “бүсчилсэн хөгжлийн зорилт” зэрэг баримт бичгийг хуульчлан өгч, юунд үндэслэж хэн, хэзээ боловсруулж, батлахтай холбоотой харилцааг иж бүрэн зохицуулсан. Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Монгол Улс хэдэн онд, ямар үр дүнд хүрсэн байх талаар тодорхой үзүүлэлттэй, зорилтуудыг тусгасан. Улс төрийн намууд үүнд захирагдан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг сахилга баттай болохоор хуульчлах юм. Энэ хоёр бичиг баримт бол зөвхөн Улсын Их Хурал биш, бүх түвшиндээ хүрэх зорилтоо тодорхойлж баталдаг, тухайн сонгуулиар ялсан нам тэр зорилтын хаана хүрснийг хэмжиж болохуйц маш тодорхой хууль гарахаар бэлтгэгдэж байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой болох юм.
Нутгийн хөгжил чадварлаг удирдлагад тулгуурлж хөгжинө. Үүнтэй маргах хүн гарахгүй болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа олноороо солигдсон шинэ төлөөлөгчдийг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Та бүхний олонх нь оролцсон байгаа. Төслийн хүрээнд нутгийн удирдлагыг чадавхжуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тулгарч буй асуудлаар хууль эрх зүй, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалтад хамруулах, цаашлаад Хурлын төлөөлөгчид, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн сургалтын тогтолцоо, бүтцийг бүрдүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж санхүүжилт олгох, мэдээлэл, сурталчилгаа хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг чадавхжуулахад Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ юм.
Удирдлагаас гадна иргэдийн санаачилга, оролцоогүйгээр Та бидний зорьж буй ажил бүтэхгүй. Хөгжлийн бас нэгэн чухал хөдөлгүүр. Айл хотол, өрх гэр, иргэд өөрсдөө санаачилгаа өрнүүлж, дундаасаа хуримтлал үүсгэн, хамтын хүчээр аж амьдрал, ахуй орчноо өөд татаж байгаа олон сайн туршлагаа солилцохоор Та бүхэн өнөөдөр энд чуулж байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Төрийн “гар харж”, “төсөв царайчлахаа” эн тэргүүнд тавилгүй айл хотол, өрх гэрээрээ өөрсдөдөө байгаа боломжоо дайчилж, ахуй амьдралаа хамтаараа, нийтээрээ өөд нь татах санаачилга бодит үйл хэрэг болоосой гэж би хүсч байна.
Хөгжилд олон нийтийн оролцоотой, хамтын хүчээр хүрэхэд хууль зүйн боломж нь чамлахааргүй байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал “Нийтийн сонсголын тухай” хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Иргэд, олон нийт Та бүхэн энэ хуулиар олгосон боломжийг ашиглаж төрийг удирдах, хөгжлийн асуудлаа шийдвэрлэх үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломжтой. Орон нутагт хуулийн хэрэгжилт хэр байгааг хэлэлцэж сонсохоос эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтыг ч хүртэл нийтээрээ цуглаж хэлэлцэх, мэдээлэл сонсох эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улс орон, нутаг ус, айл хотол, өрх гэрийнхээ хөгжлийн төлөө гэх сэтгэлээр хуран цугларсан Та бүхний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ, энэ чуулганыг зохион байгуулж байгаа Монголын баг, сумдын үндэсний холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт талархал илэрхийлье.
-
2016 оны 1 сарын 27
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо 09:00 цагт хуралдах гэж байна. Тус байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийх ажээ. Тэд монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлэх юм байна.
-
2016 оны 1 сарын 27
Ажлын хэсгүүд хуралдана