-
2016 оны 1 сарын 28
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй
-
2016 оны 1 сарын 28
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн ирц 85.3 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарим байнгын хорооны гишүүд асуулт асууж Ерөнхий сайдаас хариулт авч байна.
-
2016 оны 1 сарын 28
айдас төрүүлж байна
-
2016 оны 1 сарын 28
М.Энхболд: Их өрийг тэглэхэд хамт байлцсан
-
2016 оны 1 сарын 28
Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 28
З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 28
З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 28
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаад байна.
-
2016 оны 1 сарын 28
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар мэдээлэл хийлээ
-
2016 оны 1 сарын 28
“Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо
10 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллээ хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаасаа эхэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хөдөлмөрийн салбарт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй юм. Тухайлбал, УИХ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн бариад байна. Хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2002 онд баталж, 2012 онд бүтэц зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлтийг оруулсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, багш, сурагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцоллоо.
Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан юм байна.
Хөдөлмөрийн салбарын суурь хуулийн нэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсон. Мөн Ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг Хөдөлмөрийн яамныхан хийж байгааг сайд онцоллоо.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрээр мөн ярилаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга гаруй иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгосныг дурдаад 2016 онд эдгээр хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор “ Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” гэсэн долоон хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцууллаа.
Хөтөлбөр, төслийн хүрээнд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах, ажил олгогчийг дэмжих, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрхийг малжуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ бүгдийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн орлого тогтворжин амьдрал ахуйд нь мэдэгдэхүйц нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.
Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бас нэг томоохон ажил нь Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж ур чадвар эзэмшүүлэх юм. Энэ ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд эхний ээлжинд “Монголын төмөр зам” ХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлийн 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байгаа ажээ.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа тоймлон танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12024#sthash.Q9SAzADd.dpuf
-
2016 оны 1 сарын 28
Ц.Нямдорж: УИХ коммунист, фашист дарангуйллыг өөхшүүлдэг газар боллоо
-
2016 оны 1 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-аас Сонгуулийн хуулийг баталсантай холбоотойгоор нэр бүхий гишүүд дээрх төслийг мэдүүлжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг сонгуулийн хуульд нийцүүлж буй зохицуулалт аж. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх.
Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар тус тус тусгажээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 77.9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 28
Г.Уянга: Хурал зохион байгуулснаар улс орны нэр хүнд дээрдэнэ гэж байхгүй. Төсвийн хуулиараа хориглсон зүйл хийх гэж байгаа юм биш үү. Тухайн жилийн төсвийг бууруулсан заалт оруулж ирэхийг хориглодог юм байна. хууль зөрчих гэж байгаа юм биш үү. 51 орноос ирэх төр засгийн тэргүүний зарим нь Каракас хотод болох томоохон хуралд ороцлоод их мөнгө зарж машин тэрэг оруулж ирнэ борлуулатад нь нөлөөлөх учраас эргээд төрд машинаа зарах вюм биш биз. АСЕМ-д оролцох компаниудын нэрийг зарлах ёстой. Машин импортын гол суваг хэдэн компани л задах юм биш биз дээ.
Монголд орж ирж байгаа зарагдаагүй машинуудыг түрээсэлж болно.
Ганхуяг: Намар болсон НҮБ-ын эвсэлд үл нэгдэх улсуудын төлөөлөл энэ хурал хойшилно. Ямар нэгэн олон улсын арга хэмжээ түрээсэлж авах Бидний шаардлагыг авсан тооны болон макийн машин тоо нь гүйцэхгүй байгаа хүндрэл байна.
Зам тээврийн сайд М.Зоригт: тусгай тоноглолтой цагдаагийн машин хуягласан бенз машин улсын төсвөөр төлөвлөгдөж улсад үлдэнэ.
-
2016 оны 1 сарын 28
2016 оны 2 сарын 1-ээс
-
2016 оны 1 сарын 28
Маргааш буюу баасан гарагт Нийслэлийн МАН-аас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд 11:00 цагаас болохоор товлогджээ. Тус хурлаар хоёр асуудлын талаар тодорхой мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна. Тухайлбал, нэгдүгээрт нь Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах ”Малчиддаа хамтдаа туслья” нэртэй хандивын аяныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлж байгаа талаар. Хоёрдугаарт нь ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээлэлүүдийг өгөх юм байна. Түүнчлэн тус намын удирдлагууд сүүлийн үед болж буй асуудлуудтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх ажээ.
-
2016 оны 1 сарын 28
Ж.Амарсанааг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
-
2016 оны 1 сарын 28
Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.01.28.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
Нууц асуудал /хаалттай/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай санал /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09.00 цагаас:
1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал:
-Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.БАТСУУРЬ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
2.Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
4.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
5.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
7.Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
8.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.
9.Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.
10.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай;
11.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
13.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:
14.Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай санал /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/:
15.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
16.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
17.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
18.Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:
19.“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/:
20.Нууц асуудал /хаалттай/:
21.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
-
2016 оны 1 сарын 28
Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулах ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ
-
2016 оны 1 сарын 28
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай санал /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
-
2016 оны 1 сарын 28
Хамгийн гол нь энэ үйл явдал нь УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд том ”зодоон”-ыг үүсгэж орхилоо. Уг зодоон цаашид улам хурцдаж мэдэхээр байна. УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар сард болох дунд суудлын хуралдаанаас урьдаж өөрсдийнхөө довтолгоог хийж орхисон нь өчигдрийн үйлдэл байлаа.
Ер нь Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын маргаан эртнээс эхлэлтэй гэж хэлж болно. Сүүлийн үед УИХ-ын батласан ихэнх хуулиудыг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож байгаа нь эцэстээ “Зи” даргын тэвчээрийг барж орхижээ.