-
2016 оны 2 сарын 02
Г.Уянга гишүүн Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан мөнгөний баримтыг дэлгэсний дараа Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэх Монгол банкинд ажилладаг залууг мэдээлэл гадагшлуулсан гэх үндэслэлээр ажлаас нь халж эрүүгийн цагдаагийн газарт шалгуулсан байдаг билээ.
-
2016 оны 2 сарын 02
Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨСӨН МЭДЭЭ
МАН-ын удирдлагууд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлагууд, нийслэл, дүүргийн намын байгууллага, гишүүд, дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд оруулсан гавъяаг үнэлж баршгүй юм. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатарыг цэргийн цогтой удирдагч байсан хэмээн түүхчид үздэг билээ. Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Ардын намын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын сэтгэгдлийг сонссон юм.
М.Энхболд: Монгол Улсын өнөөгийн ололт, амжилт Д.Сүхбаатартай салшгүй холбоотой
-1893 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар мэндэлж байсан түүхтэй.Монгол Ардын намын үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж, Монгол Ардын намын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн намын байгууллага, дэмжигч гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Энэ дашрамд жанжин Д.Сүхбаатартай хамтдаа хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизан, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд , төрөл төрөгсдөд жанжны төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Сүхбаатар идэр залуу байхаасаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч цэргийн жанжин байсан. 1921 он гэхэд Д.Сүхбаатар цэргийн жанжин болж, Хиагтыг чөлөөлөх дайнд оролцож, хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр бүлгэмийн нэгийг нь толгойлон Монгол Ардын намыг байгуулсан. Энэ хүний түүх яах аргагүй 20, 21 зууны Монгол Улсын өнөөгийн ололт амжилттай салшгүй холбоотой юм. Улс гүрнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ сайн сайхан байдлын төлөө зүтгэж явсан түүхэн хүний үйл хэргийг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ зөв зүйтэй байдлаар ойлгуулах хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эрх баригчид түүхийг өөрчилж, гуйвуулж байна. Манай хөрш зэргэлдээ оршиж байгаа улс гүрнүүд түүхийн үнэнийг хэвээр нь хадгалахад анхаарал хандуулж байна. Тэр байтугай Д.Сүхбаатарын Москвад очоод байрлаж байсан буудлын ханын бичгийг нь одоо болтол хадгалж байна. Гэтэл бид өөрсдөө жанжныхаа нэрэмжит талбайн нэрийг өөрчилсөн. Энэ нь үндсэндээ шүүхээр шийдэгдэж байна. Би 2003 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа их бүтээн байгуулалтын жилийн уриалга гаргаж, энэ талбайг боржин чулуугаар өнгөлж, тохижуулсан. Тухайн үед нь энэ талбайг 100 жилийн настай талбай боллоо гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Дараа 2011, 2012 онд жанжны хөшөөг сэргээн засварласан байгаа. Энэ мэтчилэн Д.Сүхбаатар, түүний байгуулсан намын онцлог үйл явдлуудыг түүхэнд үлдээх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ж.Мөнхбат: Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог
-Дэлхийн ямар ч улс оронд түүхээ үгүйсгэж, бодит түүх рүүгээ дайрдаггүй. Түүх гэдэг ойлголт тухайн улс орны үндэс суурь болж байсан. Оршихуйн эх нь байдаг учраас аль ч улс төрийн хүчин байсан цул байдлаар авч явж чаддаг байх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэн уугуул нэрийг нь сэргээсэн. Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог. Үүний гэрч цаг хугацаа, ард түмэн байдаг. Тусгаар улсын үнэт зүйл гэдэг газар нутгийн бүрэн бүтэн байдал, түүх, соёл зан заншил байдаг. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан. Өнөөдөр намын байранд тусгаар тогтнолын тухай сонсдог ном, 45 ангит баримтат киноны нээлт албан есоор эхэлж байна. Түүхийг үгүйсгэх биш тал талаас нь эвлэж үнэнээр гаргаж ирэхийн төлөө Монголын төр бодлого гаргаж явах хэрэгтэй. Солонгос, Хятадууд түүхээ хамгаалахын тулд мөнгө зарж, маш олон ажлуудыг хийж байна. Үзэл суртлын түвшинд дэлхийн хэмжээний кино хүртэл хийж байна. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг мэдэрсэн төрийн хийдэг ажил юм байна. Манайхан жижиг сажиг тогоо шанаганы хэрүүл хийж хамгийн гол зүйлээ мартаад байна.
-
2016 оны 2 сарын 02
УИХ дахь МАН-ын бүлгээс их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан түүний Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг нь алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор Төрийн ордны ”Б” танхимыг ”Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим” хэмээн нэрлэх хүсэлтийг УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч ”Б” танхимыг ”Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж нэрлэх захирамж гаргалаа.
-
2016 оны 2 сарын 02
hhhhhhhhhhhhhhhhhhh
-
2016 оны 2 сарын 02
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02. Мягмар гараг/ хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлахад, “хүүхдийн санаачилсан шинэ бүтээлд болон урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх”, “хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах” зэрэг саналууд дэмжигдсэн юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг бусад хуультай уялдуулах талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтын явцад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна”, “Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ” зэрэг саналууд дэмжигдлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр болов
Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, тогтоолын төсөлд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялаг, макро эдийн засгийн бодлого зэрэг 18 үзүүлэлтийг тусгасан ч боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний үнэмлэмж зэрэг хүний хөгжил рүү чиглэсэн зорилтууд тодорхой бус байгаа талаар дурдаж энэ талаар тодотгосон юм. Мөн тэрээр улс орныг хэмжих хэмжүүр нь хүний хөгжлийн индексүүд байдаг бөгөөд хүртээмжтэй өсөлтийн зорилтуудыг чухалчилдаг болохыг хэлж, эрүүл мэнд, боловсролын салбарын зорилтууд хүртээмжтэй өсөлтийн түвшинд хүрэхгүй байна. Иймд зорилтод туссан 18 үзүүлэлтийг эргэж харах, ингэхдээ тодорхой томоохон үзүүлэлтийг тусгах хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төсөлд нийгмийн салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан. Ингэхдээ, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилт нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, ядуурлын бүх төрөл, хэлбэрийг эцэс болгох, нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх чиглэл баримтална гэж туссан. Энэ хүрээнд тодорхой үзүүлэлтүүдийг авч үзсэн байгаа. Жишээ нь хөгжлийн үндсэн шалгуур үзүүлэлт бол хүний хөгжил байна гэж үзсэн. Энэ нь дэлхий даяар хүний хөгжлийн индекс буюу түүн дотор эрүүл мэнд, боловсрол зэрэг иж бүрэн үзүүлэлтийг шалгуур үзүүлэлт болгосон гэлээ.
Хүртээмжтэй өсөлт гэдэг бол чухал асуудал. Үзүүлэлтүүд дээр нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах зорилт тавьсан. Хүртээмжтэй өсөлтийн хувьд эдийн засгийн бүтцэд нэлээд анхаарсан. Нийгмийн салбарын хүрээнд ядуурлыг бууруулах, ядуурлыг эцэс болгох том зорилт тавьсан. Үүнтэй зэрэгцүүлээд нийгмийн тэгш байдлыг хангах үүдээс нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж 80 хувьд хүргэх зорилтыг оруулсан гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.
Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж, байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Ажлын хэсгийг өөрчлөв
Байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гаргасан юм.
Учир нь Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь Гэр бүлийн тухай хуультай салшгүй холбоотой. Гэр бүлийн тухай хуулийн шиэнчилсэн найруулгын төслийг өргөн бариад жил болж байгаа ч Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашралтай байгаа аж. Ингээд Ажлын хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Тлейхан, З.Баянсэлэнгэ, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Ажлын хэсэг 4 удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 44, найруулгын чанартай 63 саналын томьёоллыг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 02
цахим толийн гар утасны хувилбарын нээлт болов
-
2016 оны 2 сарын 02
С.Эрдэнэ:Намайг ямар ч хуулийн байгууллага шалгасан зүйл байхгүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай мэдээлэл түгэв.
Нийтлэлч Баабартай холбоотой байж болох талаар эх сурвалж дурджээ.
Харин энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Намайг ямар ч хуулийн байгууллага шалгасан зүйл байхгүй. Би анх удаа л сонсч байна. Харин тэр Баабарын нийтлэлийн тухайд бол судалж байж бичих хэрэгтэй. Түүний бичсэн зүйлсийг ор үндэсгүй гэж хэлнэ. Нийгмийн халамжийн сангаас гардаг мөнгийг л даатгалын сантай хамааруулж бичсэн байна билээ” гэж тайлбар өгсөн юм.
-
2016 оны 2 сарын 02
ИЗНН, МҮАН-ыг Ардчилсан намд нэгдэх санал хүргүүллээ
-
2016 оны 2 сарын 02
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах
арга хэмжээний талаарх тогтоолын төслийг дэмжив
-
2016 оны 2 сарын 02
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
2016 оны 2 сарын 02
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнөөдөр нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэд дөнгөж сая Сүхбаатар дүүргээр зочиллоо. Одоо 14 цагаас Хан-Уул дүүрэгт ажиллах юм байна.
Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэр УИХ-ын гишүүдийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-ын Өргөдөл гомдлын хорооны дарга Л.Оюунчимэг болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.
Мөн энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар УИХ-д өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргиод хүлээлгэн өглөө.
Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар бол нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцаг байрлуулж, өргөдөл хүлээн авах ба тэдгээрийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг чиглэл болголоо.
Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг чиглэл болголоо. Ингэснээр орон нутгийн иргэд өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний танхимд байрлах саналын хайрцгаар дамжуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлаар өргөдлөө шууд гаргах боломжтой боллоо.
-
2016 оны 2 сарын 02
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2016 оны 2 сарын 02
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна
Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй олгох, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Улсын нөөцөөс олгосон автомашиныг энэ оны хоёр, өвс тэжээлийг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.
-
2016 оны 2 сарын 02
“Би Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй”
Өнөөдөр 12 цаг 5 минут
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргажээ. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч сэтгүүлчид МАХН-ын талаар түүнээс шалгаав.
-Г.Шийлэгдамба сайд таныг миний өмнөөс бланкан дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэж ярилаа. Энэ үнэн үү. Намын санхүүжилтийн талаар юу хэлэх вэ?
-Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан, энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийн асуудал. Намын улс төрийн санхүүжилтийн талаар хэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.
-Та хандив цуглуулдаг уу?
-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй, хэн нэгэнд ч юм өгч явсангүй.
-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив олж ир гэж тулгаж байгаагүй гэсэн үг үү?
-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Би тийм асуудалтай тулгарч байгаагүй.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг даргыг томилоод таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох тохироо хийгдсэн гэдэг үнэн үү?
-Тэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуу.
Өвөлжилтийн байдлын тухайд улсын хэмжээнд Хөвсгөл, Завхан, Архангай, Дундговь, Булган зэрэг нийт 18 аймгийн 98 суманд цагаан зуд нүүрлэсэн байна. Малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс өвс тэжээлээ худалдан авч чадахгүй болж буй. Тиймээс улсын нөөц дэх 665 тонн өвсийг үнэгүй олгох, 4689 тонн тэжээлийн үнийг хямдруулж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Отрын бүс нутагт малын даац хэтэрснээс туурайн зуд нүүрлэж болзошгүйг ч анхаарууллаа.
Өвөлжилт хүндрэлтэй аймаг, сумдад өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор түргэн тусламжийн машин авахад шаардлагатай хөрөнгийг улсын нөөцийн сангаас гаргах юм байна.
-
2016 оны 2 сарын 02
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.02.02/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газрын 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газрын 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 9 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нууц асуудал.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.
4.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөлгөөнөөс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл сонсох;
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 онд хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар мэдээлэл сонсох.
5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
-
2016 оны 2 сарын 02
Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд илгээсэн дуулиант захидлаас үүдэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин боргоож эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.Ирэх 7 хоногийн сүүлээр буюу чуулганы хаалттай зэрэгцэн АТГ-аас түүнийг саатуулж магадгүй гэх ч мэдээлэл бидэнд ирлээ.
-
2016 оны 2 сарын 01
Өргөдлийн байнгын хороо иргэдээс санал авна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар маргааш /2016.02.02/ Сүхбаатар,/09:30-10:30/, Баянзүрх /11.00: 12:00цаг/, Хан-Уул /14.00:15.00 цаг/ дүүргүүдэд ажиллаж иргэдтэй уулзалт зохион байгуулах юм. Өргөдлийн байнгын хороо энэ удаагийн уулзалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал авч, дүүрэг бүрт өргөдөл хүлээн авах саналын хайрцаг хүлээлгэн өгөх аж.
-
2016 оны 2 сарын 01
”ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Administrator 2016-02-01 11:59:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.
”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” 2015 оны шагналд нэр дэвшүүлсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Хэвлэл, мэдээллийн албан дарга П.Сайнбилэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Монголын бүтээмжийн төвийн дарга Д.Амарсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нарын ажлын хэсгийн гишүүд оролцож, саналаа өгөв.
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд журмын дагуу 30 орчим бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бичиг баримт ирсэн байна.
Ажлын хэсгээс “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан, санал авсан бөгөөд саналыг нэгтгэж, өндөр оноо авсан эхний 5 бүтээн байгуулалтыг шалгарууллаа.
Шалгарсан 5 бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх бүтээн байгуулалтаас 3 хүртэлх бүтээн байгуулалтыг сонгон, зарлиг гаргаж, сар шинийн баярыг тохиолдуулан шагнах юм.