-
2016 оны 2 сарын 08
С.Бямбацогт: Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй
-
2016 оны 2 сарын 08
Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 10 шахам асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ.
-
2016 оны 2 сарын 08
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.
Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүд ингэж ярьж байна. Ингээд тэдний байр, суурийг хүргэе.
-
2016 оны 2 сарын 07
Харин өчигдөр МҮАН-ын удирдах зөвлөл хуралдаж “МҮАН нь Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтрах ажиллахад бэлэн байна” гэж шийдвэрлэжээ.
-
2016 оны 2 сарын 07
Авлигын хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүдийг ярьсан.
-
2016 оны 2 сарын 06
Ирэх долоо хоногийн даваа гариг буюу хоёрдугаар сарын 8-нд Засгийн газар хуралдах юм байна. Энэ өдөр сар шинийн битүүний өдөр таарч буй. Төрийн байгууллагууд хагас өдөр ажиллах ёстой. Тэгвэл Засгийн газар ээлжит хуралдаанаа энэ өдөр 10.00 цагт эхлүүлж, 10 шахам асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ. Үүнд авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлт гаргах юм байна. уг төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачилжээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
-
2016 оны 2 сарын 05
Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав
-
2016 оны 2 сарын 05
Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
XYII жарны “Муу нүүрт” хэмээх гал улаан бичин жилийн босгон дээр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян нар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч Төрийн тэргүүний гарын бэлгийг гардууллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Бид сар шинийн баяр, ахмадын өдрөөр жилдээ хоёр удаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Та бүхэнд удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэг дор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Монгол хэлний их тайлбар толийг бүтээлээ. Цэвэлийн толь, Шагжийн толь зэрэгт 30 мянга орчим үг багтсан байдаг. Харин энэ толь нь 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо, холбоо үг, нийтдээ 140 мянган үг агуулсан Монгол хэлний анхны их тайлбар цахим толь юм.
Ахмадууд цахим ертөнцтэй хөл нийлүүлж яваа гэдэгт итгэж байна. Саяхан Монгол хэлний их тайлбар толь гар утасны хувилбартай болсон. Та бүхэн гар утсан дээрээ суулгаж болно. Мөн энэ тольд өөрсдийнхөө нэрээр шинээр үг нэмж баяжуулж, хамтран зохиож болно. Өнгөрсөн нэг жилийн дотор тайлбар тольд 1900 шинэ үг нэмэгдсэн. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эх хэлний зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлага дор ирсэн. Монголчууд 10 жилийн дараа бүгдээрээ монгол бичигтэн болно гэдэгт итгэж байна.
Ирэх жилийн өдийд Монголын түүхийг цахим хэлбэртэй болгох гэж байна. Түүхээ мэдэх нь хүнд ихийг бүтээх эрч хүч, энерги өгдөг. Түүхээ мэдвэл бие биеэ хүндэлж эв найртай болно. Ц.Дамдинсүрэн гуайн 1960-аад онд бүтээсэн Монгол-Орос толь бичигт Монголын түүхийн 1000 жилийн хуанли хавсаргасан боловч түүнийг хураан авч устгасан байдаг. Тэр түүхийг урагшлуулан баяжуулбал Монгол газар нутаг дээр хүн анх бий болсон цагаас хойших түүхийг бүтээж болно.
Ингээд ахмадууд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.
-
2016 оны 2 сарын 05
Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай тогтоол батлагдлаа
-
2016 оны 2 сарын 05
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээгээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ, мөн хуулийг дагаж мөрдөх хугацааг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үед анхаарах чиглэлийг өгсөн боловч хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүйг илтгэгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов. Гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
-
2016 оны 2 сарын 05
Монгол хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо
-
2016 оны 2 сарын 05
УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
-
2016 оны 2 сарын 05
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлав
-
2016 оны 2 сарын 05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр бид бүхэн бэлэг барих гэдэг утгаараа биш ард түмний өмнө хүлээсэн үүргээрээ хийх ёстойгоо хийгээд явж байгаа. МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач гэдэг шаардлага ирүүлсэн. Хэрэглээний зээлийг дэмжсэн хүүг бууруулах юм бол буруу дохио өгнө, эдийн засгийн макро үзүүлэлт дээр буруу болно. Тийм учраас Засгийн газар экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгосон, импортыг орлосон зээл дээр үе шаттай арга хэмжээ авна. Нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу малчны зээлийн 30 хувийг үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цагаан сарын өмнө хойно дамжуулаад хийнэ. Төрийн банкийг энэ ажилд дайчлан ажиллаж байгаа. Тус банкинд малчны 40 тэрбумын зээл байгаа. Түүнийг 18 хувийн хүү болгож буурахаар шийдвэрийг нь гаргаад явж байна. Цаашдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон малчны дансаа бүртгэж байгаа, эх орны үйлдвэрээ дэмжиж, малын гаралтай түүхий эдээ тушааж байгаа малчны зээлийн 18 хувийг 10 хувь руу оруулах бэлтгэл хангаад явж байна гэсэн хариулт өгсөн юм.
-
2016 оны 2 сарын 05
Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 05
Төсвийн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 2 сарын 05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц боломжиндоо тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч, Парламентын Түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж, санал хэллээ.
Мөн АСЕМ-ын бэлтгэл ажил хариуцаж буй зургаан ажлын хэсгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, тайлан, хүндрэл бэрхшээл, шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашгийн үүднээс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм.
Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжид шаардагдах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив, түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. Дээд түвшний уулзалт болох хугацаа дөхөж байгаа учраас Үндэсний зөвлөлийн хурлыг долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12134#sthash.6Och503e.dpuf
-
2016 оны 2 сарын 05
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 2 сарын 05
НББСШУБХ-ны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул энэ өдрийн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа даргалав. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалд явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төслийн 25-р зүйлд “тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын багцад нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 05
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ