-
2016 оны 2 сарын 16
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
-
2016 оны 2 сарын 15
Засгийн газрын хуралдаан одоо болж байна. Хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
-
2016 оны 2 сарын 15
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хаалттайгаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж буй бололтой.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж үзсэн. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсоор буй. Тэгвэл ямар гарц байгааг УИХ дахь олонхын бүлэг хайж буй нь энэ бололтой.
-
2016 оны 2 сарын 15
Тэрээр Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллацгаая, асуудалд нухацтай хандъя, ээлжит бус чуулган зарлаж яаран шийдэх асуудал биш хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн ойрын хугацаанд гурван хуулийг санаачилж өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Эдгээр хуулийн гол утга санаа нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болох, тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болгуулах, ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны талбараар орлуулдаг байдлыг зогсоох, газрын кадастрын бүртгэлийг боловсронгуй болгож, солбицлын давхардал хийдлээс үүсдэг хүнд суртал зөрчлийг арилгах зорилготой хуулийн төслүүдийг санаачлан өргөн барихаар бэлдэж байгаа юм байна.
-
2016 оны 2 сарын 15
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа. Гэхдээ эрх баригч намын гишүүд ирвэл чуулганы танхимд орж ирцийг бүрдүүлэн хуралдцаанд оролцохоо мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцжээ. Намрын чуулган 4 сар 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын бүлэг гэсэн байр суурьтай байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?
-УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?
-Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.
-
2016 оны 2 сарын 15
УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. 12.00 цагийн байдлаар 76 гишүүнээс 30 гишүүн бүртгэгдээд байна. Тодруулбал, Ардчилсан намын 26, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагчдаас нэг гишүүн байгаа аж. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс дөрөв нь гадаад, дотоодод томилолттой байгаа. Харин МАН-ын бүлгийнхэн эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн чуулганы танхимд орж ирэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус бүлгийн тухайд нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаануудад Ардчилсан намын бүлэг 100 хувь ирцээ бүрдүүлсний дараа танхимд орж ирэх нь гэм биш зан болсоор удаж байгаа. Уг нь УИХ-ын гишүүд аль бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. Гэтэл ууган намынхан энэ мэт жижиг асуудлаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулдаг байдлаа хэзээ зогсоож, төлөвших юм бол доо
-
2016 оны 2 сарын 15
Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
-
2016 оны 2 сарын 15
Их санасан газар есөн шөнө хоосон
МАХН-ын лидерүүдийг ард түмний судалгаагаар нэрлэжээ. Энэхүү судалгаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгдүгээрт эрэмблэгдсэн бол түүний араас УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэрлэгджээ.
Хэдийгээр О.Баасанхүүгийн үнэлгээ нилээн дээгүүрт яваа хэдий ч тэрбээр намынхаа даргын хавчлага дарамтаас болж 2016 оны сонгуульд тойрогч үгүй үлдэж магадгүй байгаа юм.
Мөн Шударга ёс эвслийн бүлгийн даргыг томилохыг О.Баасанхүүгийн зүгээс шаадраж байсан. Магадгүй өөрөө ч бүлгийн дарга болохыг хүсч байсан нь дамжиггүй. Гэвч бүлгийн даргаар Ч.Улааныг томилж, харин Төсвийн байнгын хороог Д.Тэрбишдагвад өгөхөөр шийдээд байгаа сурагтай.
Тэгэхээр энэ удаад ч Н.Энхбаяр түүнийг хоосон үлдээжээ. Шударга ёс эвслийнхний хувьд 2-3 албыг хашсан байхад О.Баасанхүү гурван удаа унаж байж арай гэж Өргөдлийн байнгын хороог авсан. Гэвч Н.Энхбаярын үгэнд орохгүй, шударга царайлж, даргаа шүүмжилсэнийхээ хариуд байнгын хороогоо бусдад булаалгаад байгаа.
О.Баасанхүү хэт туйлшрамтгай, Н.Энхбаярыг шүүмжилдэг байдлаасаа болж ийн ирэх сонгууль болтол УИХ-ын гишүүн гэдгээс өөр албан тушаал хашихгүй нь нэгэнт тодорхой болжээ.
Дашрамд хэлэхэд, О.Баасанхүү төрсөн өдрөөрөө “Шударга байна гэдэг заримдаа асар их ганцаардлыг төрүүлдэг” хэмээн жиргэжээ.
Түүний энэхүү жиргээ ч намын дарга, нөхдийнхөө талаар нэгийг хэлээд байгаа бололтой.
-
2016 оны 2 сарын 15
Ээлжит бус чуулганы хуралдааны нээлт өнөөдөр өглөөний 9.00 цагт эхлэх ёстой байсан.
-
2016 оны 2 сарын 15
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийж, байнгын хороодын хуралдаанаар үргэлжилнэ.
-
2016 оны 2 сарын 15
Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
-
2016 оны 2 сарын 14
Монгол Улсын Засгийн газрын энэ оны 10 дугаар хуралдаан ирэх даваа гаригт буюу 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
-
2016 оны 2 сарын 14
Энэ сарын 15-ны өдөр буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй 30 гаруй хуулийн төсөл үлдсэн.
-
2016 оны 2 сарын 13
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргалаа.
-
2016 оны 2 сарын 12
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 12
МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ
Улс төр Намууд
Сар шинийн нэгэнд МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ.
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.
Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг байна.
УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтран оролцохоор болж, гэрээгээ байгуулаад байна.
Онцлоход, МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульдМҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон байсан билээ.
-
2016 оны 2 сарын 12
Хууль сахиулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 12
Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 12
Энэ сарын 15-ны өдөр буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй 30 гаруй хуулийн төсөл үлдсэн. Тиймээс уг асуудлуудыг хэлэлцэж батлах шаардлага үүссэн учир ээлжит бус чуулганыг зарлана хэмээн УИХ-ын дарга хэлээд буй. Харин сөрөг хүчин болох МАН-ынхан ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй. Хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж болно хэмээн үзэж байгаа билээ. Ямартай ч УИХ-ын дарга ирэх даваа гаригт ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй байна. Ээлжит бусаар УИХ, Үндсэн хуулийн цэцийн дунд маргаан дагуулаад байгаа Цэцийн гишүүнийг эргүүлэн татах зэрэг асуудлуудыг эхэлж хэлэлцэх юм.
-
2016 оны 2 сарын 11
Баярын өдрүүдэд ажиллах худалдааны газрууд