-
2016 оны 2 сарын 18
Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон. Харин өнөөдрийн чуулганы хуралдаан 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл ирц бүрдэхгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, АН-ын бүлгийн 35 гишүүнээс 30 гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар нар иржээ. Чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаан эхлэх боломжтой болох юм.
АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар гадаадад томилолттой явж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс ”АН-ыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаанд оролцоно” гэж ирцээр бойкот хийсэн хэвээр байна.
Т.Энхэлээ
.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын чуулганы нээлтийн хуралдааны дараа гурван байнгын хороо хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулиудыг хэлэлцэхээр товолжээ.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.02.16-ны өдрийн хурлаар дараах хуваарийг баталжээ. Энэ хуваарь ёсоор ээлжит бус чуулганы нээлт 09.00 цагт болох юм. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.
Харин үдээс хойш нь байнгын хорооны хуралдаантай.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
• Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
• Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-
2016 оны 2 сарын 18
Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн бойкотоос болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Хэрвээ өнөөдөр ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийж чадвал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
-
2016 оны 2 сарын 17
Ч.Сайханбилэг: Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, эргэлтэд оруулахад Засгийн газар дэмжих учиртай
-
2016 оны 2 сарын 17
Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг саатуулж ”том толгойлжээ”. Онгоц энэ өдрийн өглөөний 08.01 цагт Улаанбаатараас хөөрөхөөр зорчигчдоо суулгаж эхлэхэд дээрх нэр бүхий гишүүд энгийн тасалбар барьж орж ирчихээд тусгай суудалд сууна хэмээн даналзсан байна. Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар руу “Бид энгийн суудалд суухгүй. Биднийг танихгүй байна уу. Энгийн суудалд суухгүй. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн бухимджээ.
Тэдний энэхүү маргааны улмаас нислэг 25 минут саатжээ. Тухайн үед МИАТ-ийн удирдлагын газраас хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул гэх үүргийг онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгөхөд тэд сая нэг тайвширч суудалдаа суусан байна.
Т.Сар
-
2016 оны 2 сарын 17
Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганыг нээнэ. Чуулганы нээлтийн дараа ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2016 оны 2 сарын 16
Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв, яагаад гэнэт ээлжит бусаар хуралдлаа?
-УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ.
-Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу. Эсвэл Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдэхийг хүлээх үү?
-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.
-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдвал танай бүлэг буруудаж мэдэхээр байна?
-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу?
-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа сайд нарыг бид бүгдийг нь дэмжээд ирсэн. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.
-
2016 оны 2 сарын 16
МАН-ын бүлэг
-
2016 оны 2 сарын 16
УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралд суухгүй эсэргүүцэл зарласнаас үүдэн ээлжит бус чуулган пүрэв гариг хүртэл хойшлоод байгаа. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ямар байр, суурьтай байгааг тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганы асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан билээ.
-
2016 оны 2 сарын 16
Журам баталж, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.
Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчилснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна.
Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12174#sthash.5GbOa5N8.dpuf
-
2016 оны 2 сарын 16
Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо
-
2016 оны 2 сарын 16
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөлд Тахарын болон Статистикийн газрыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.
-
2016 оны 2 сарын 16
АТГ-руу
-
2016 оны 2 сарын 16
Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Гаалийн Ерөнхий газрын даргыг жинхэлсэн байна. Үүнээс гадна Мал, эмнэлгийн үржлийн газрын дарга Галбадрахыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
-
2016 оны 2 сарын 16
02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт 09.00 цагаас:
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал үргэлжилнэ.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 2 сарын 16
УИХ-ын ээлжит бус чуулганыг пүрэв гариг буюу энэ сарын 18-нд нээхээр УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэрлэжээ.
-
2016 оны 2 сарын 16
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хаалттай хуралдав.
Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв хэмээн үзэж, чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хооронд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх байсан ч нэг өдрөөр хойшлоод байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хуралдаанаар ”Ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” хэмээн үзсэн аж.
-
2016 оны 2 сарын 16
Хэдийгээр тэрбээр өөрийгөө фракц байгуулаагүй зөвхөн санаачилга гаргасан гэж өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч түүнийг АН дотор шинээр бүлэг байгуулсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Түүгээр зогсохгүй түүний байгуулсан шинэ фракц одооноос хүчээ авч, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлж байгаа гэнэ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд түүнийг “Чандмань” нэртэй фракц байгуулсан хэмээн бичиж байсан. Тус фракцийн нэр эцсийн байдлаар тодорхой болж олон нийтэд тараагүй ч ихээхэн нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаа сурагтай. Тэд сонгуулийн үеэр улам идэвхжиж ажиллахаар бэлтгэж явна.
-
2016 оны 2 сарын 16
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16 цагт болсон.
Хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай, 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай танилцуулгыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийжээ.
Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр албан ёсны мэдээлэл хийх юм.