-
2016 оны 2 сарын 26
УИХ-ын гишүүн C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм.
Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого болон бусад нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудын талаар мэдээлэл өглөө.
Мөн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Тус төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц “Энэ хуульд эмч нар анхаарлаа хандуулж байгаа. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд зуун хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Чадвартай эмч нар гадаадын хөрөнгө оруулалттай хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл өөрсдөө хувийн эмнэлэг байгуулаад гарчихдаг. Хичнээн мундаг эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Түүнчлэн тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан батлагдсан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
-
2016 оны 2 сарын 26
Ц.Дащдорж гишүүний аз шовойжээ
Манай улсын төрийн албан хаагчид, гшпүүд казинод покер тоглосон талаар мэдээлэл ар араасаа цувран гарч эхэллээ. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга ХЛүрэвсүрэн татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй шар мэдээ цахим хуудсуудаар гарч байгаа. Тэгвзл үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн ЦДашдорж ч казинод азаа үзэж, 100 мянга орчим ам.доллар хожсон тухай хойд хөршийн “Ард” хэмээх сайт мэдээлсэн байна. УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд ойрын үед тун ч завтай байгаа. Зарим нь тойргоо тойглож, нөгөө хэсэг нь амарч, зугаашк явна. Ц.Дащдорж гишүүний хувьд өөрийн гэсэн бизнестэй, мөнгетэй хүн. Тиймээс казинод тоглож үрнэ үү, үгүй юу хамаагүй хэрэг. Гэхдээ мань хүний аз шовойж, ямар ч байсан мөнгө хожиж яваа бололтой.
-
2016 оны 2 сарын 25
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллав
-
2016 оны 2 сарын 25
Нийслэлийн МАН-ын II хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хуралдаанд 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж байгаа аж. Мөн хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм байна.
Нийслэлийн МАН нь нийт 45 мянган гишүүнтэй бөгөөд даргаар нь Ц.Сандуй ажилладаг аж.
-
2016 оны 2 сарын 25
Байнгын хорооны дарга Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав
-
2016 оны 2 сарын 25
Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 2 сарын 25
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 2 сарын 25
Сангийн сайд Б.Болор өнөөдөр ”Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүнгээр мэдээлэл хийлээ.
Unknown Object
Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдээлийн эхэнд онцлоод эдгээр тоонууд эцсийн байдлаар нэг их өөрчлөлт орж болзошгүй, гэхдээ огцом өөрчлөлт орохгүй байх гэлээ.
Мөн энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн юм.
Түүнчлэн 2007 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, тус хуультай холбоотой зарим асуудлыг тодруулсан юм.
-
2016 оны 2 сарын 25
МАХН-МАН нар төрсөн өдрөө хамтран тэмдэглэхээ албан ёсоор зарлалаа
-
2016 оны 2 сарын 24
Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхээр анх удаа зөвлөлдлөө
-
2016 оны 2 сарын 24
Ерөнхий сайд Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа
-
2016 оны 2 сарын 24
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр намрын чуулганы хугацаанд ямар байр суурь илэрхийлж ажилласан талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн 7 хоногийн хамгийн анхаарал татсан асуудал болох цэцтэй холбоотой асуудлаар, “Цэц тунгалаг байдлаа алдсан. Хангалтгүй ажилласан нь үнэн. Гэхдээ Ж.Амарсанааг огцруулах асуудал нь хууль зөрчсөн тул ээлжит бус чуулганы хуралдаанд оролцоогүй” гэсэн юм.
Тэрбээр цааш нь, “Тайлант хугацаанд бие даагчид хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн 300 аж ахуйн нэгжийн 500 тэрбум төгрөгийг ямар нэг хэлбэрээр олго гэсэн шаардлага тавьсан. Мөн цалин тэтгэвэр нэмэх шаардлага тавьсан ч нэмээгүй. Цалин тэтгэвэр нэмэх мөнгө бий юу гэвэл бий. Оюутолгойгоос энэ мөнгийг босгох бололцоотой. Оюутолгойн гадагш гаргах эрдэс баялгийн түүхий эдийн хэмжээ нэмэгдсэн ч валютын ханш өссөөр байгаа нь дотоодод валютаа шингээхгүй байгаатай холбоотой” гэж Ц.Даваасүрэн гишүүн ярив.
Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд төдийлөн олон хуулийн төсөл батлах бололцоо бүрдэхгүй гэж тэрбээр үзэж байна. Иймээс хаврын чуулганы үеэр цаг хугацаандаа баталдаг 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулиудыг эхний хагас жилдээ батлах ёстой гэв.
-
2016 оны 2 сарын 24
Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ
-
2016 оны 2 сарын 24
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа
-
2016 оны 2 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
-
2016 оны 2 сарын 24
http://www.24tsag.mn/content/130980.shtml
-
2016 оны 2 сарын 24
Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус яамны сайд З.Баянсэлэнгэ газрын дарга нарынхаа хамтаар өгөв. З.Баянсэлэнгэ сайд Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаар хэлэхдээ “Уг хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болж байна. Барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдахаас эхлээд олон шинэчлэл уг хуулиар хийгдэж байгаа. Мөн гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй” гэлээ.
“БУЯНТ-УХАА 2” хорооллын 30-50 мкв орон сууцыг 150 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой
Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.
Журмыг баталсан бөгөөд ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхлэх юм байна. Эдгээрээс гадна байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстой юм байна. Төлбөрийг сар, сардаа төлбөрөө төлөх боломжтой.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэд
- Залуу гэр бүл. 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай.
- Ахмад настан. Тэтгэвэр тогтоолгосон.
- Байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөж орон гэргүй болсон иргэд.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Төрийн балбан хаагчид. Ажлын онцлогоос шалтгаалан хөдөө, орон нутагт шилжин ажилладаг.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгид.
- 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй.
Т.Хулан
-
2016 оны 2 сарын 24
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа.
-
2016 оны 2 сарын 24
УИХ-ын намрын чуулганаар батлуулсан хуулийн төсөл болон ямар үр дүнтэй ажилласан талаараа байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.
-
2016 оны 2 сарын 24
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Гончигдоржоос гадна З.Нарантуяаг Цэцийн даргаар томилох магадлал өндөр байгаа гэнэ. З.Нарантуяагийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдын “хүн” гэгддэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт тус, тус үндэслэсэн гэдэг. Түүнийг чөлөөлж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө гишүүдээс хүсч сүрхий юм болж байв. Үүнээс үзвэл тэрбээр сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаасаа чөлөөлөгдсөн байна.