-
2016 оны 3 сарын 04
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийлээ.
-
2016 оны 3 сарын 04
Ерөнхий сайд JCI Монгол байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
-
2016 оны 3 сарын 04
Ерөнхийлөгч Мөрөн сумын иргэдтэй уулзлаа
-
2016 оны 3 сарын 04
Ерөнхийлөгч “Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцов
-
2016 оны 3 сарын 04
Японы зэс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төлөөллүүдтэй санал солилцов
-
2016 оны 3 сарын 04
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дэх дугаарын тойм
-
2016 оны 3 сарын 03
“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүллээ
-
2016 оны 3 сарын 03
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/5f80HaTSGYg” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 3 сарын 03
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Сайдын цаг” уулзалтад оролцлоо
3 цаг 23 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
“Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм.
2016 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ, ”Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн,1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж байна гэлээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12356#sthash.LFmm5Bop.dpuf
-
2016 оны 3 сарын 03
Монгол, Колумбийн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг анх удаа видео хэлбэрээр зохион байгууллаа
-
2016 оны 3 сарын 03
ХҮН-ын албан ёсны Төв хорооны хурал өнөөдөр хуралдав.
-
2016 оны 3 сарын 03
Сүүлийн үед Засгийн газар гаднаас бонд босгох, зээл авах тухай асуудал яриад байгаа. Энэ нь өрийн таазтайгаа хэр уялдсан бэ?
-Засгийн газар гадны зах зээл дээрээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь үр ашигтай эх үүсвэр татах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Иймд хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар хэд хэдэн эх үүсвэр гаднаас хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний хэрэгжилт нийтэд зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ер нь эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад дотоодын зах зээлээс мөнгө босгох явц бол байдаг үзэгдэл.
-Өнгөрсөн хоёр жил “бүсээ чангалах” тухай ярьж ирлээ. Байнга ийм чиглэл рүү явах нь хэр оновчтой вэ. Оюутолгойн мөнгө манай улсын эдийн засагт орж ирснээр сэргэх хандлага ажиглагдах уу?
-Хямралын нөхцөлд дээд зэргээр хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийх ёстой. Гэхдээ хэмнэлттэй байна гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн үйлчилгээг гүйцэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин үр ашигтай бага зардлаар их ажил хий гэсэн үг. Энэ шаардлага ойрын 2-3 жил үргэлжилнэ. Эдийн засгийн нөхцөл байдал “өргөс” авсан шиг арилна гэж байхгүй. Тиймээс ойрын жилүүдэд хүсэл эрмэлзлээ хязгаарлах шаардлага өндрөөр тавигдах болно. Оюутолгойн ажил эрчимжвэл шууд бус замаар төсөвт эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус төсөлд ажил үйлчилгээ нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр төсөвт нийлүүлэх мөнгө нэмэгдэх юм.
-Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд татварын орлогын бүрдүүлэлтийн механизмыг оновчтой болгоход анхаарч ажилласан гэж та тайлангийн үеэр хэлсэн. Тодруулбал, ямар зохион байгуулалтын ажил хийсэн гэж ойлгох вэ?
-Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бол онцгой асуудал. Улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа төсвөөр дамжиж хэрэгждэг. Тиймээс төсвөө бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь оногдуулсан татвараа бүрэн дүүрэн төвлөрүүлэхэд анхаардаг байсан. Энэ оноос нэлээд хэдэн өөрчлөлтүүд орсон. Ялангуяа үйлдвэрлэгчид, татвар төлөгчид шударгаар ажиллаж, татварынхаа баазыг өргөтгөх бололцоог чөлөөтэй нээсэн. Нөгөөтэйгүүр ард иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын бүрдүүлэлтэд хяналт тавих, оролцох оролцоо нэмэгдэж байгаа зэрэг шинэ механизм хэрэгжиж байна.
-Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед тодотгол хийдэг. 2016 он гараад 2 сар өнгөрч байна. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй. Ер нь бол зайлшгүй тодотгол хийх шаардлага ойрын үед үүснэ.
-Хүүхдийн мөнгө дутуу олгогдсон. Хэзээ гүйцээж олгох юм бол?
-Төсвийн санхүүжилтын байдал туйлын хүнд байна. Төрийн дансны үлдэгдэл ихээхэн хурдацтайгаар хомсдож байгаа. Нэг, хоёрдугаар сар ер нь их хүнд сар байдаг. Яагаад гэвэл, оны эхэнд орлого төвлөрүүлэлт амаргүй байдаг. Орлогын төвлөрүүлэлтийн нэгдүгээр сарын байдлыг харвал орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдсэн. Хоёрдугаар сард орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтыг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг энэ 7 хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.
-
2016 оны 3 сарын 03
Ж.Батзандан: НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой
-
2016 оны 3 сарын 03
МАН, МАХН 95 жилийн ойн баяраа хамтран тэмдэглэсэн нь ирэх сонгуульд чимээ өгсөн үйл явдал болов. Үүгээрээ тус хоёр нам 2016 оны УИХ-ын сонгуульд эвсч орохоо албан бусаар зарлалаа. Таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, эвлэрсэн нь эрх баригч АН-ыг хүртэл сандаргаад авав. АН-ын дарга З.Энхболд сонгуульд МАН, МАХН-ын эсрэг ганцаараа орвол ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж буй учир ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг яаравчилж буй сураг байна. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм.
-
2016 оны 3 сарын 03
УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонгуулийн сурталчилгаагаа нэлээд сонирхолтойгоор эхлүүлэв.
-
2016 оны 3 сарын 03
АН-ын ҮЗХ хуралдана
-
2016 оны 3 сарын 03
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна
-
2016 оны 3 сарын 03
Өнгөрсөн шөнө Нарантуул захад гал гарсан. Тэгвэл тус захын эзэн Ш.Сайхансамбуу өөрийн цахим хуудаснаа Нарантуулыг санаатайгаар шатаагаад байгаа тухай сэтгэгдлээ бичжээ.
-
2016 оны 3 сарын 03
ХҮН-ын Төв хороо хуралдаж эхэллээ
11 минутын өмнө
ХҮН-ын Их хурлаараа батлагдсан албан ёсны Төв хорооны хурал яг одоо эхэлж байна. Хурал зарлах болсон шалтгаан нь ХҮН-ын дотор үүссэн, олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуудлуудыг шийдэх зорилготой юм. Тухайлбал өчигдөр ХҮН-ын зарим төлөөлөл Төв хорооны хурал зарласан нэрийдлээр намын даргаа өөрчиллөө гэж мэдээллийг олон нийтэд цацсан.
Гэвч өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал нь албан ёсны хурал биш гэдгийг ХҮН-ын өнөөдрийн хуралдаан харуулж байна. Албан ёсоор зарлагдсан Төв хорооны хуралд одоогийн байдлаар 43 гишүүн ирээд 74,1 хувьтай хуралдаан эхэлж байна. ХҮН-ын Төв хороо нийтдээ 58 гишүүнтэй аж.
-
2016 оны 3 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймагт өнөөдөр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэн угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн “Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно.
Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.