-
2016 оны 3 сарын 09
АН-ын Гүйцэтгэх зөвлөл 20 гаруй гишүүнээс бүрддэг. Эдгээр гишүүд дотор аймаг аймгийн төлөөлөл, удирдлагууд багтдаг байна. Намын дүрэмд АН-ын бодлогын зөвлөлийн дарга нар, бодлого тодорхойлж байгаа удирдлагууд Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж, аймгийн төлөөллүүдийг хасах саналыг төсөлд тусгажээ. Бодлогын зөвлөл нь олон нийтэд нээлттэй ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байх ёстой гэнэ. Тухайлбал, Мөнгөний бодлогыг хэлэлцэхэд АН-ын Гүйцэтгэх ярьж байгаа боловч олон нийтэд нээлттэй явагдах гэнэ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-
2016 оны 3 сарын 09
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх халз мэтгэлцээнээ 14 хоногоор хойшлуулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр энэ сарын 12-ны 19.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй халз мэтгэлцээн хийхээр урилга хүргүүлээд байсан юм. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй учир халз мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж энэ сарын 23-нд хийхээр болсон байна.
Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултад хариулт авна гэдгээ О.Баасанхүү гишүүн хэлж байв. Харин мэтгэлцээндээ ирэх юм бол хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асууна гэв.
-
2016 оны 3 сарын 09
УИХ-ын дарга Дундговь аймгийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 3 сарын 08
БХЯ цэргийн баяраар ийм ажил хийнэ
-
2016 оны 3 сарын 07
Монгол Улсын Их Хурлын даргын орон нутагт ажиллаж буй томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна. Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговь аймаг 1000 тэмээ уралдуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 1000 тэмээний уралдаан, говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”, Ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.
1000 тэмээний уралдаан 03 сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчид оролцож байгаа бөгөөд бусад аймаг сумдаас ч энэхүү уралдаанд нээлттэй оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар 1000 тэмээний уралдааныг үзэж, сонирхлоо.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах томилолтоо өндөрлүүлж, Дундговь аймагт ажиллахаар мордлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 3 сарын 07
Төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зохион байгуулалтын бүтэц, орон тоог тухайн байгууллагын бүтэц, орон тоонд багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.
-
2016 оны 3 сарын 07
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр /2016.03.07/ хэвлэлийн бага хурал хийж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр батлагдан гарсан дөрвөн хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 3 сарын 07
ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн төмөр замаар тээвэрлэх олон улсын ачааны хэмжээг тогтоох хурлаар ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 4 сая 1 зуу гаруй мянган тонн байхаар тогтлоо.
-
2016 оны 3 сарын 07
Ерөнхий сайд салбар салбарын төлөөлөл шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ
-
2016 оны 3 сарын 07
“ХАН РЕСУРС” КОМПАНИТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
4 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хоёр тал маргаанаа татан аваад төлбөрийн эцсийн дүн дээрээ тохирч чадсанд Ерөнхий сайд ажлын хэсэгт орж ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлээд, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан Монгол Улсын төлөх ёстой 106 сая ам.долларыг хоёр талын хэлэлцээрээр 70 сая болгон бууруулсан Засгийн газрын ажлын хэсгийг Ерөнхий сайдын баталсан удирдамжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн энэ асуудал эерэгээр шийдэгдэж байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд тадархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12390#sthash.RkTOEssG.dpuf
-
2016 оны 3 сарын 07
МГЭНЭЛ
-
2016 оны 3 сарын 07
УИХ-ын дарга З.Энхболд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцав
-
2016 оны 3 сарын 07
Бичигт чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
-
2016 оны 3 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв.
Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.
Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудын талаар танилцууллаа.
2015 оны намрын чуулганаар Эрүүгийн хуулийг баталсан нь чухал дэвшил болсон. Хуучин нийгмийн үнэт зүйлсийг хамгаалдаг байсан эрүүгийн зүйл, заалтыг өөрчилж, шинэ Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулахаар оновчтой ялын бодлогыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бололцоо бүрдсэн. Эрүүгийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллын аюулгүй байдал, Үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилтуудыг дэвшүүлсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцолж байв. Эрүүгийн хуулийн хамгийн гол зорилго бол ялын бодлого байдаг гээд “Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг ногдуулах бололцоо бүрдсэн. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял болон эрх хасах ял ногдуулах зэрэг ялын төрөлтэй болсон. Торгох ялыг ногдуулах үед нэгж хэмээх ойлголт хэрэглэгдэх ба 1 нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх юм” гэлээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар оруулсан талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад 210 гаруй хуульд заасан зөрчлүүдийг нэгтгэн, стандартад оруулан 17 бүлэгтэй Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг дурдаад “Гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хууль, зөрчил гаргавал Зөрчлийн тухай хууль үйлчилнэ. Эдгээрийн процессын хуулиудын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна” хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.
Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг танилцууллаа. Энэ хуулиар онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд, хүнд болон авилга, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлсэн. Өршөөлийн хуульд нийт 4340 хүн хамрагдсан ба төрийн хүнлэг энэрэнгүй зарчмыг хэрэгжүүлсний үр дүнд 1253 ялтан хорих газраас суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 81451 иргэн өршөөлд хамрагдсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн 329600 зөрчилд оногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгожээ.
Мөн Монгол Улс олон улсын жишигт хүрсэн хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн баталсан. Аливаа төр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ онцгойлон халамжлах үүрэгтэй байдаг. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, нийгмийн халамж, хамгаалал хүртэх эрхийг нь баталгаажуулсан болохыг талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа.
Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг Улсын Их Хурал 2015 оны намрын чуулганы хугацаанд баталсан. Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насны ахмадуудынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор батлагдсан энэ хуулийн зүйл, заалт, хамрах хүрээг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” (УИХ-ын тогтоолоор баталсан), Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг танилцууллаа. Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг дэмжих чиглэлээр батлагдсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудыг мөн тайлбарлав.
Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн онцлог, нөхцөл байдлыг талаар мэдээлэл хийж, 2016 оны төсвийг батлахдаа баримталсан зарчмуудыг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
Бондын зарцуулалт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Өмнөх Засгийн газар 600 гаруй сая ам.доллар хүүтэй зээлж аваад бэлнээр тараасан ба 2012 онд байгуулагдсан Засгийн газар дээрх өрийг төлсөөр өнөөдөр 400 сая ам.долларыг барагдуулсан байна.
Бонд бол санхүүгийн энгийн харилцаа бөгөөд олон нийтэд энэ талаар буруу ойлголт өгсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов. Монгол Улсын ДНБ-д Засгийн газрын зээлийн эзлэх хувь 40-59 хувь байдаг ба энэ бусад улстай харьцуулж харвал хэвийн түвшинд байгаа гээд бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийв.
2015 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 1055 төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байгаа талаар танилцуулаад үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улс 1921 оноос хойш 91 жилийн хугцаанд 2964 км хатуу хучилттай авто зам барьсан бол сүүлийн 3 жилд 2720 км хатуу хучилттай автозамыг шинээр барьсан байна. Ингэснээр улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээ 2015 оны байдлаар 5684.62 км болсон бөгөөд Засгийн газар 2016 онд 1284.05 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа. Мөн ипотекийн зах зээлийн талаар, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2012 оноос бага хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр барилгын салбар, барилгын материалын үйлдвэрлэл сэргэж, олон мянган монгол ажилчид ажлын байртай болсон уялдаа холбоог дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн энэ үеэр Засгийн газраас ипотекийн зээлийн хоёрдугаар шат эхлүүлж байгааг албан ёсоор дуулгасан юм. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс /434/, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг /945/, хөдөө орон нутаг 21 аймгийн нутаг дэвсгэр /17071/, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгааг танилцууллаа.
Өмнөговь аймагт 1155 орон сууцны зээл бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 700 гаруй нь аймагтаа байдаг статистик байсныг дуулгаад зээлийн хүүгийн өөрчлөлтөөр ипотекийн зээлтэй иргэдийн өрхийн санхүүд хэр хэмжээний хэмнэлт хийж болох тооцооллыг хийж үзүүлэв.
Мөн хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар танилцуулж, тус салбар дахь экспортын нөхцөл байдал, хэтийн төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ийнхүү Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд иргэдийн асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 3 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр буюу 2016.03.06-ны өдөр Өмнөговь аймагт ажиллалаа.
-
2016 оны 3 сарын 05
Өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудыг дахин сануулъя. МАН, МАХН төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн, Нарантуул шатсан, байгалийн онц, ноцтой үзэгдэл болсон, ХҮН-ынхан бужигнасан гээд үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийг бид үдэж байна.
-
2016 оны 3 сарын 04
“Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа
-
2016 оны 3 сарын 04
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмыг баталлаа.
-
2016 оны 3 сарын 04
БНЭУ-ын Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав
-
2016 оны 3 сарын 04
Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар мэдээлэл хийлээ.