-
2016 оны 2 сарын 23
Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
-
2016 оны 2 сарын 23
Канад Улсын Хууль зүйн яамны төлөөллийг хүлээн авч уулзав
-
2016 оны 2 сарын 23
Эдийн засгийн байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ
-
2016 оны 2 сарын 23
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ.
“Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн 3 боть нэвтэрхий толийн эхний ботид Монгол нутагт хүн бий болсноос эхлэн Монголын анхны төрт улс болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хиргис болон Юань, Алтан орд, Хөх орд зэрэг Чингис хааны үе удмынхны захирч ирсэн улсууд, манжинй эрхшээлд байсан үе, 1921 оны хувьсгалын дараах үеийн Монгол орны ахуй амьдрал, Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлог, уламжлал, боловсрол, соёл зэрэг 2015 оны төгсгөл хүртэлх он дарааллын бичиг, хүүхэд залуусын зайлшгүй мэдвэл зохих танин мэдэхүйн ойлголтуудыг тусгажээ.
Хоёр дахь ботид монголчуудын гэр, орон сууцны түүхэн уламжлал, гэр, сууцны хийц маяг, үйл урлал, хувцас хэрэглэлийн уламжлал, монгол хувцасны төрөл, монгол гэр бүл, овог, ураг, садан төрөл, угийн бичиг хөтлөх арга, үндэстэн ястнуудын байршил, ахуй, зан заншил, шашин, уламжлалт идээ, ундаа, монголчуудын тэнгэр хангай шинжих уламжлал, газар тариалан эрхэлж ирсэн уламжлал, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил зэргийг багтаажээ.
Гуравдугаар ботид дэлхийн тухай эртний хүмүүсийн төсөөлөл, дэлхийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, хөдөлгөөн, дэлхийн далайнууд, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүх, тархалт, өсөлт, угсааны бүтэц, олон улсын байгууллагууд, дэлхийн алдартай их сургуулиуд, номын сан, театр, музей, барилга, байгууламж, хотууд, ертөнцийн ба дэлхийн долоон гайхамшиг, алдар цуутай хүмүүс зэргийг багтаасан байна.
Одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Монголын хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хэмээх 3 боть номыг “Миний эх орон Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхийн хүн төрөлхтөн” гэсэн нэртэйгээр тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсныг редакцийн зөвлөлийн гишүүд дурдаж, өнгөрсөн хугацаанд гарсан нийгэм, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг шинэ ботид тусгасныг хэллээ. Ботийг бүтээхэд шилдэг олон эрдэмтэд, зураачид, зохиолчид хүч хөдөлмөрөө зориулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ботийг бүтээгчдэд баяр хүргээд уг бүтээлийг бүх шатны сургуулиудын номын санд хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нийгмийн өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор гучин жил тутамд нэвтэрхий толийг шинэчилж байх нь зөв гэсэн юм.
-
2016 оны 2 сарын 23
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
-
2016 оны 2 сарын 23
Ж.Батзандан уучлал гуйх уу?
-
2016 оны 2 сарын 22
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэлдээ:
-Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна. Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан гэлээ. МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан гэж дүгнэсэн. АН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байгааг тодруулахад “Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх анх нэрийг нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй гэсэн юм.
-
2016 оны 2 сарын 22
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээцанцан нар мэдээлэл хийлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Хуралдаа суугаагүй нь таны буруу юу эсвэл таныг хуралдаа суу гэж хэлээгүй юм уу?
-Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.
-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэхийн эхлэл биш үү?
-МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.
-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?
-Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан, харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан засгаасаа МАН-ыг хөөх хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар МАН, МАХН-ын гишүүдрүү байж боломгүйгээр дайрч доромжилсон. Үүнд бид туйлын бухимдалтай байна. Холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана.
МАН Н.Энхбаярыг дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа. Гэхдээ эрх баригч намын гишүүд ирвэл чуулганы танхимд орж ирцийг бүрдүүлэн хуралдцаанд оролцохоо мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцжээ. Намрын чуулган 4 сар 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын бүлэг гэсэн байр суурьтай байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?
-УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?
-Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.
-
2016 оны 2 сарын 22
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан. Тэгвэл түүний орны хүнийг томилох үйл ажиллагаа хуулийн дагуу хэрхэн явагдах талаар УИХ-ын гишүүн Г.Лүндээжанцангаас тодрууллаа.
-
2016 оны 2 сарын 22
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 2 сарын 22
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа
-
2016 оны 2 сарын 22
АН, МАН-ын бүлгийн мэдээлэл хойшиллоо
-
2016 оны 2 сарын 22
Ээлжит бус чуулганыг бөөн сүр, дуулиан болж хуралдуулсан зорилго нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах л зорилготой байсан гэдэг нь батлагдлаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 15-25-ны хооронд ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулах захирамж гаргасан. Гэтэл МАН болон “Шударга ёс” эвслийн бойкотоос болж хуралдаж чадахгүй байсаар өнгөрсөн баасан гаригийг хүргэсэн ээлжит бус чуулганыг тухайн өдрийн 10.45 цагт нээгээд оройн 21.00 цаг орчимд хаав.
-
2016 оны 2 сарын 22
даваа гаригт буюу хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх бол зургаан асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Эдгээрээс хамгийн анхаарал татах нь “Халх гол” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор салбарын яамнаас хийж байгаа ажлын талаар сайд Р.Бурмаа танилцуулах аж. Мөн хэд, хэдэн сайдын гадаадад хийсэн ажлын айлчлалын үр дүнтэй танилцах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хүснэгтээс тодруулж харна уу.
-
2016 оны 2 сарын 20
Ирэх долоо хоногийн даваа гаригт буюу хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх бол зургаан асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Эдгээрээс хамгийн анхаарал татах нь “Халх гол” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор салбарын яамнаас хийж байгаа ажлын талаар сайд Р.Бурмаа танилцуулах аж. Мөн хэд, хэдэн сайдын гадаадад хийсэн ажлын айлчлалын үр дүнтэй танилцах юм байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах тухай
Б.БОЛОР
Хөрөнгө гаргах тухай
Б.БОЛОР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
Д.ДОРЛИГЖАВ
Хөрөнгө гаргах тухай
Л.ГАНТӨМӨР
“Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
Р.БУРМАА
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай
С.БАЯРЦОГТ
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай
С.БАЯРЦОГТ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай
С.БАЯРЦОГТ
Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэсэн дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
Р.БУРМАА
-
2016 оны 2 сарын 20
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.19/ хуралдаан 16 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Сайд илтгэлдээ, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулсан. Хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан тусгасан. Түүнчлэн цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг олон зохицуулалтыг тусгасан гэдгийг онцлов. Мөн уг хуулийн төслийг боловсруулахдаа 32 байгууллагаас ирүүлсэн 612 саналыг судалж, тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Оюунхорол нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар энэхүү хуулийн төсөл 3 дахь удаагаа орж ирж байгаа учраас хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсгээ байгуулан Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж батлуулах бэлтгэлийг хангах саналыг тус тус гаргав. Ийнхүү гишүүд санал хэлсний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Түүнчлэн тус хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов.
Хууль сахиулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Манай улсад хууль сахиулах буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгатын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн болон Тахарын албаны тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэж байна. Иймд дээрх шаардлагыг харгалзан хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Хууль зүйн сайд илтгэлдээ дурдав.
Уг хуулийн төсөл нь 13 бүлэгтэй бөгөөд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус салбарын хуулиар зохицуулагдаж байсан тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг нэмж тусгасан байна. Түүнчлэн зөрчил шалгах ажиллагааны журмыг нарийвчлан тогтоож, энэ явцад хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг байдлыг хориглох зохицуулалтыг тусгажээ. Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах процессыг тодорхой болгон, албадлага хэрэглэх журмыг нарийвчлан тогтоосон байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн нар О.Баасанхүү, Ц.Нямдорж нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх Хууль зүйн сайдын илтгэлийг сонсов.
Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг баталж, ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулсан гэдгээ Хууль зүйн сайд танилцуулгадаа дурдлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Тахарын албыг хэвээр нь үлдээж бие даасан байдлаар ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 20
Байнгын хороо зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 20
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнээр ээлжит бус чуулган өндөрлөлөө
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.02.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдсан Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжилж эхлээд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлаар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэнээр Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.
Дээрх төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдсан юм.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Татварын багц хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох шаардлагыг харгалзан хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар санал хэлсний дараа байнгын хорооны саналаар хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Түүнчлэн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан юм. Хязгаар нутгийн зарим сумд ОХУ болон БНХАУ-аас цахилгаан худалдан авч эрчим хүчээр хангагддаг байна. 2016 онд хоёр хөрш орноос нийт 2491,4 мян кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчний нийт төлбөр нь 491,9 сая төгрөг бөгөөд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр болох 76,3 сая төгрөгийг чөлөөлөхөөр дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжлээ.
Ээлжит бус чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ; Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд ; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Мөн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байх сууриа илэрхийллээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө.
Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, ээлжит бус чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хүчинтэй болох хугацаа буюу ердийн журмаар, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэнээрээ гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сард эхлэх хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо гэдгийг онцлов. Мөн тэрбээр ээлжит бус чуулганаар хэд хэдэн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, эрх зүй, татварын шинэчлэлийн холбогдолтой зарим томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлснийг тэмдэглээд, ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 19
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн хурал хийв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.02.19/ хэвлэлийн хурал зохион байгуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаарх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхтэй холбоотой олон төрлийн тайлбар, таамаг, маргаан яригдаж байгаа бөгөөд үүнд хууль зүйн үндэслэл, баримт бүхий тайлбар хийх шаардлага байгааг тэрээр хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Үүнтэй холбоотойгоор цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын санал зэрэг тавигдах шаардлага мөн эсэх, Улсын Дээд шүүхийн санал ”санал” мөн эсэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэсэн гурван асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлан, баримтуудыг олон нийтэд танилцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэдэг заалтыг 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэлийг иш татан тайлбарласан юм. Тус тэмдэглэлээр хуулийн зүйл, заалтын утгыг тодорхой харж болох бөгөөд цэцийн шийдвэр, илгээсэн байгууллагын санал хоёр нь тусдаа. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд эдгээр баримт нь хангалттай баримт, тайлбар болно хэмээн үзсэн байна.
Мөн Улсын Их Хурлаас хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх талаар санал ирүүлэх хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу ирүүлсэн бөгөөд энэ нь ”санал” мөн эсэх талаарх тайлбарыг хийлээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй гэж заасан байдаг байна. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг огцруулах эсэх асуудлын талаар санал илэрхийлэх талаарх хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг анх 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан бол 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа уг хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох талаарх зохицуулалт байдаг. Харин эгүүлэн татах талаар ямар ч зохицуулалт байдаггүй бөгөөд ердийн хуулиар зохицуулаагүй харилцааг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” хэмээн заасны дагуу зохицуулна. Тиймээс энэ тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан гаргах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин тайлбарласан юм.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд хуулийг хэрхэн хэрэглэх талаарх заавар бүхий албан бичгийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод эх хувийг илгээн, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нарт хувийг илгээснээрээ хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдан шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга дүгнэлт гаргах эрхгүй байна. Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн хуулиудыг үйлчлүүлэхгүй гэсэн агуулга бүхий 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн гарын үсэг бүхий албан бичгийг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын даргад эх хувиар, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын даргад хувилан илгээсэн “Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг танилцууллаа. Сонордуулга маягийн уг албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүний гарын үсэгтэйгээр илгээсэн нь холбогдох хуулиудыг зөрчин Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 3 дахь хэлбэрийг гаргасан болохыг Улсын Их Хурлын гишүүх Х.Тэмүүжин тайлбарласан юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 19
УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм.