Ирэх долоо хоногийн даваа гаригт буюу хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Хэлэлцэх асуудлын дунд "Халх гол"-ыг чөлөөт бүс болгон ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр багтсан байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
|
Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах тухай |
Б.БОЛОР |
|
Хөрөнгө гаргах тухай |
Б.БОЛОР |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* |
Д.ДОРЛИГЖАВ |
|
Хөрөнгө гаргах тухай |
Л.ГАНТӨМӨР |
|
“Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай |
Р.БУРМАА |
|
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
|
Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
|
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
|
Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
|
Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэсэн дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
|
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай |
Р.БУРМАА |